Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “МД ТОП” ХХК-ийн Шүншиг гэгээн төсөл шалгарлаа

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “МД ТОП” ХХК-ийн Шүншиг гэгээн төсөл шалгарлаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 15 цагийн өмнө
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК-ийг 2021 онд батламжилсан. Гэвч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж уг төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн 16 айл өнгөрсөн жилүүдэд хохироод байв. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байдаг. 
Энэ хүрээнд нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон албаны хүмүүс тус төсөлд хамрагдаж, хохирсон 16 иргэнийг хүлээн авч уулзаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, гарц гаргалгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард ярилцаж газар чөлөөлсөн байршилд орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан. Ийнхүү тус сонгон шалгаруулалтад ‘’МД ТОП’’ ХХК-ийн Шүншиг гэгээн төсөл шалгарч өнөөдөр батламжаа авлаа. 
НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан "Манай байгууллага төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа гурван зарчмыг тэргүүн эгнээнд баримтлалаа. Нэгдүгээрт санхүүгийн чадамжтай компани байх, хоёрдугаарт тухайн байршил дээр хэрэгжүүлэх төслийн төлөвлөлт Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн нийцэж буй, гуравдугаарт иргэд болон байгальд орчинд хэр ээлтэй байх талаар ижил төстэй төсөл гүйцэтгэсэн туршлага, чадамж гэсэн шалгуур үзүүлэлтийг тавьж сонгон шалгаруулалтыг хийсэн. Ингээд ‘’МД ТОП’’ ХХК нь санхүүгийн үзүүлэлт болон бусад шаардлагыг бүрэн хангасан тул энэхүү дахин төлөвлөлтийн төсөл дахин гацахгүй гэдэгт итгэлтэй байна” гэв. 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн