Одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр “Бээжин-2008” зуны XXIX олимпын наадмын жүдо бөхийн төрөлд -100 кг-ын жинд Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр 24 насандаа аваргалж, Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг авчирч байсан билээ. Мөн тэрээр "Лондон-2012" зуны XXX олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Монголын төрөөс түүний бахдам амжилтыг өндрөөр үнэлэн, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнаж байсан. Түүнчлэн, 2017 онд Төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонгоор шагнасан байдаг. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол жүдочдын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол Улс “Токио-1964” зуны олимпын 18 дугаар наадамд анх удаагаа оролцож байсан бөгөөд Монгол Улсын жүдогийн тамирчид өнөөг хүртэл олимпоос дараах амжилтыг үзүүлж байжээ. Үүнд:
“Моксва-1980” - 2 мөнгө, 2 хүрэл
Хүрэл - Р.Даваадалай (Жүдо)
Хүрэл - Д.Нармандах (Жүдо)
Хүрэл - Х.Цагаанбаатар (Жүдо)
Алт - Н.Түвшинбаяр (Жүдо)
“Лондон-2012” - 1 мөнгө, 1 хүрэл
Мөнгө - Н.Түвшинбаяр (Жүдо)
Хүрэл - С.Ням-Очир (Жүдо)
“Токио-2020” - 1 мөнгө, 2 хүрэл
Мөнгө - Саид Моллай (Жүдо)
Хүрэл - М.Уранцэцэг (Жүдо)
Хүрэл - Ц.Цогтбаатар (Жүдо)
Мөнгө-Б.Баасахүү (жүдо) зэрэг багтаж байна.