Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн салбарт чухал ач холбогдолтой нэгэн шийдвэр гарсан нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд Зүрх судасны бие даасан төв байгуулахаар болжээ. Нийт 55.3 сая долларын өртгөөр орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг барихаар болсон байна. Нийт санхүүжилтийн 22.4 сая доллар нь буцалтгүй тусламж байх юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл өглөө.