Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөгдөж, барилга угсралтын ажил 2025 оны хавар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар шон суурийн ажил бүрэн дуусаж, метал хийцийн угсралтыг эхлүүлээд байгаа юм.