Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор дараах хоёр хүнийг шагналаа. Үүнд:
Монгол эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван бүтээл туурвин үндэсний соёл, уламжлал, монгол ахуйг залуу хойч үедээ таниулан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд оюун ухаан, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөж, уран зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч,
Монгол Улсын дулааны цахилгаан станцын зуухны тоноглолын засвар, угсралт, туршилт, тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, салбарын мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж тус салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн “Мон Илч” ХХК-ийн үүсгэн байгуулагч Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цагааны Бааст нар багтаж багтаж байна. Тэдэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.