Open iToim app
Спорт | 1 мин уншина

И.Цэлмүүн Монгол Улсаас Дэлхийн цомын медаль хүртсэн анхны тамирчин боллоо

И.Цэлмүүн Монгол Улсаас Дэлхийн цомын медаль хүртсэн анхны тамирчин боллоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 3
Дэлхийн шатрын холбооноос 100 жилийн ойдоо зориулан бага насны буюу 8, 10, 12 насныхан дунд зохион байгуулж буй Өсвөрийн шатарчдын Дэлхийн цомын тэмцээнээс Сүү ХК-ийн тамирчин Идэрийн Цэлмүүн хүрэл медаль хүртсэнээр Монгол Улсын анхны медалийг эх орондоо авчирлаа. 
Монгол Улсаас нийт дөрвөн тамирчин оролцсоноос "Босоо ноён" клуб, "Сүү" хувьцаат компанийн тамирчин Олон улсын шатрын холбооны мастер Идэрийн ЦЭЛМҮҮН нь нэгдүгээр шатанд долоо, финалын шатанд хоёр буюу нийт есөн өрөг нүүснээс долоон хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтойгоор ХҮРЭЛ МЕДАЛ-ийн болзлыг хангаж, Дэлхийн АШТ-ний хүрэл медалиа ихэрлүүллээ. 
undefined
Түүний хувьд ДАШТ-ний хүрэл, Монгол Улсын өсвөрийн дөрвөн удаагийн үнэмлэхүй аварга бөгөөд таван настайгаасаа шатрын спортоор хичээллэж, найман настайдаа анхны тэмцээндээ оролцож байв. Тэгвэл энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээн нь түүний 13 дахь тэмцээн нь юм. 
Ийн спортыг дэмжигч үндэсний ууган үйлдвэр Сүү ХК нь И.Цэлмүүн тамирчныг 2022 онд эхний тэмцээндээ оролцсон цагаас эхлэн ивээн тэтгэн спортын өндөр амжилт гаргаж, тив, дэлхийд улсынхаа нэрийг тамгалах, ирээдүйн их мастерыг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна. 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн