Open iToim app
Факт | 1 мин уншина

ЦЕГ: “Зайрмаг зээлсэнгүй“ гэх шалтгаанаар дэлгүүрийн худалдагчийг зодож, хүнд гэмтээжээ

ЦЕГ: “Зайрмаг зээлсэнгүй“ гэх шалтгаанаар дэлгүүрийн худалдагчийг зодож, хүнд гэмтээжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 7 сарын 2
Өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны орой 22-23 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт байрлах хүнсний дэлгүүрт нэгэн этгээд "Зайрмаг зээлсэнгүй" гэх шалтгаанаар худалдагчийг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Хохирогчийн дүү цахим хуудаснаа мэдээлэл нийтлэхдээ "Миний эгч хүнд байдалтай байгаа. Нулимсны сүв нь тасарсан, хараанд нь өөрчлөлт орсон" гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өгөхдөө "Дундговь аймгийн цагдаагийн газраас уг хэргийг үйлдсэн гэх этгээдийг шүүхийн зөвшөөрөлтэй 48 цагийн хугацаагаар баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн, ажиллаж байна" гэлээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн