Open iToim app
Улс төр | 1 мин уншина

МАН-ын бүлэг даргаа нууц санал хураалтаар сонгоно

МАН-ын бүлэг даргаа нууц санал хураалтаар сонгоно
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 23
Нэмэлт 14.10 цаг: Ж.Бат-Эрдэнэ МАН-ын бүлгийн даргаар ажиллана
Хуралдаанд оролцсон гишүүд саналаа нууцаар хураалган, Ж.Бат-Эрдэнэ сонгогдлоо. Ийнхүү өнөөдрөөс эхлэн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллахаар болж байна.
13.30 цаг: УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо даргаа сонгохоор нууц санал хураалт явуулж байна.
УЗ-өөс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг бүлгийн даргаар томилох шийдвэр гаргасан. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийнхөө нэрийг заалнаас дэвшүүлсэн байна. Тиймээс нууц санал хураалт явуулж даргаа сонгохоор болжээ.
Бүлгийн өмнөх дарга Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон учраас ийнхүү шинэ дарга сонгож байгаа юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн