Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд өчигдөр Монголын дөрвөн жүдоч хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк хагас шигшээд Бразилын бөхийг торгуулиар ялж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэрээр Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 32 дахь медаль, 19 дэх хүрэл медальтан болсон.
Тэгвэл К.Ёолк гэж хэн бэ.
Бөхийн спортын гараагаа Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн зааланд Д.Балжинням багшийн удирдлага дор эхэлж байжээ.
Олон улсын жүдо бөхийн холбооны хэвлэлийн албаны дарга Nicolas Messner Монгол Улсад жүдо хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх үеэр жүдогийн өмсгөл гардаж байсан.
Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медалтай. Дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр удаа хүрэл медаль хүртсэн.
Самбо бөхийн Өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Мөн Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай
Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, хошой хүрэл медальтай.
Тэрээр ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын тэмцээнээс мөнгө медаль авч байв. Мөн 2024 оны Токиогийн Их дуулга тэмцээний тавдугаар байрын шагналтай.
ДАШТ-ий үеэр Бразилын бөх бэртэл авсны дараа К.Ёолк спортын жудаг, хүн чанарын жинхэнэ жишээг үзүүлж, түүнийг дэвжээнээс үүрч буулгаж спортын бас нэгэн сайхан мөчийг дэлхий даяар харууллаа .