Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

“Air India” компанийн онгоцны ослоор 290 гаруй хүн амиа алдлаа

“Air India” компанийн онгоцны ослоор 290 гаруй хүн амиа алдлаа
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
“Air India” компанийн Лондон руу чиглэж байсан олон улсын нислэг хөөрсөнөөс хойш удалгүй осолдож, 242 хүнээс ердөө ганцхан хүн амьд үлдсэн харамсалтай мэдээ олон нийтэд зарлалаа.
Онгоцонд нийт 230 зорчигч, 12 багийн гишүүн явж байсны дийлэнх нь Энэтхэг болон Их Британийн иргэд байсан бол багахан тооны Португал, Канадын иргэд байжээ. Ослын улмаас 290 гаруй хүн амиа алдсан бөгөөд ганцхан амьд үлдсэн зорчигч нь Энэтхэг гаралтай Их Британийн иргэн Вишваш Кумар Рамеш байв. Тэрээр ахтайгаа хамт зорчиж явсан боловч ах нь харамсалтайгаар амиа алдсан байна. Вишваш эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь ноцтой бус, тун удахгүй эмнэлгээс гарах боломжтой хэмээн мэдээлж байна.
Осол зөвхөн онгоцонд байсан хүмүүсийн амийг авч одсонгүй. Онгоц эмч нарт зориулсан дотуур байрыг мөргөж осолдсоноор тухайн үед дотуур байранд байрлаж байсан хүмүүс ч мөн амь үрэгджээ. Мөн Гужарат мужийн хуучин ерөнхий сайд Вижай Рупани онгоцонд зорчиж байсан байж болзошгүй талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.
undefined
Ослын шалтгааныг тодруулахаар Энэтхэгийн Агаарын ослын мөрдөн шалгах товчоо (AAIB) албан ёсоор шалгалт эхлүүлээд байна. АНУ болон Их Британийн мэргэжилтнүүд мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэхээр Энэтхэгт очиж байгаа бол онгоцны үйлдвэрлэгч Boeing компани бүх талаар тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Энэхүү эмгэнэлт осол агаарын тээврийн аюулгүй байдлыг дахин нэг удаа анхаарлын төвд авчирч байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн