Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Л.Ганбаяр: Шинээр баригдсан Хүүхдийн зөвлөх поликлиник 60 гаруй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ

Л.Ганбаяр: Шинээр баригдсан Хүүхдийн зөвлөх поликлиник 60 гаруй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг өндөр түвшинд хүргэхээр зорин тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, шинэ дэвшилтэт технологийг эзэмшин, нутагшуулж төрөлжсөн 28 тасаг, 2 зөвлөх поликлиник, өсвөр үеийн клиник, үргүйдэл – нөхөн үржихүйн төв, 11 албатайгаар эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Одоогоос 1949 онд ЭХЭМҮТ-ийн сургуулийн амбулатори нь Хүүхдийн төв поликлиник гэх нэртэй болон өргөжиж байжээ. Тийнхүү 1987 оноос хойш одоогийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 1100 метр² талбайд гурван хэсгийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд амбулатори, оношилгоо, радиологийн тасаг гэх хэсгүүд бий. Эдгээр хэсэгт эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй зүйлс их байв. Харин одоо 3830 метр² талбайтай, шинэ Хүүхдийн зөвлөх поликлиник төвтэй болж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байсан гурван хэсэг нь 12 хэсэг болон дөрөв дахин өргөжжээ. 
undefined
ЭХЭМҮТ-ийн амбулатори өдөрт 1200-1500 гаруй хүнд үйлчилдэг байна. Хүүхдүүдийн хувьд асран хамгаалагчтайгаа ирдэг тул ойролцоогоор нэг өдөрт 3000 гаруй хүн тус амбулаториор орж гардаг гэсэн үг. Өмнөх байрны хүлээлгийн хэсэг нарийн коридортой, зай талбай бага үйлчлүүлэгчдэд тухгүй орчинтой байсан. Тэгвэл шинэ байрандаа орсноор үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлж байна. Мөн ЭХЭМҮТ-д хоногтоо 40-50 хагалгаа хийгддэг. Энэхүү тоо ч мөн шинэ байрандаа орсноор 30 хувиар өсөх тооцоололтой байгаа юм.  
undefined
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэлзүй хариуцсан тэргүүн дэд захирал Л.Ганбаяр: Манай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд дэлхийн жишигт нийцсэн эх хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг лавлагаа шатлалын эмнэлэг юм. Манай төв нь дотроо хүүхдийн эмнэлэг, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн хэсгүүдээс тогтдог. Шинээр баригдсан Хүүхдийн зөвлөх поликлиник буюу амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх байр нь хэдхэн хоногийн дараа нээлтээ хийлээ. Энэхүү байр нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн сайдын санаачилгаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үе үеийн удирдлагуудын хүчин чармайлтаар боссон юм. Бид бүхэн та бүхний мэдэж буйгаар өмнө нь маш жижиг зай талбайд нийт 20 гаруй төрлийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бол одоо 8000 гаруй метр квадраттай, 60 гаруй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх өрөөтэй тав тухтай, тохилог, зай талбай томтой байгууламжид Монголынхоо нийт үрст амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. 
Энэ нь манай төвийн стратеги бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг хэсэг нь юм. Шинэ амбулатори байгуулагдсанаар нэгдүгээрт үзлэгийн тоо ихсэж, оочир дараалал багасах болно. Хоёрдугаарт төлөвлөгөөт мэс заслын дараалал багасах юм. Гуравдугаарт мэс заслын таван шинэ өрөөтэй болж байна. Дөрөвдүгээрт өсвөр үеийн клиник буюу өсвөр үед зориулсан тусгай хэсэгтэй болсон. Түүнчлэн хүүхдийн дурангийн оношилгоо эмчилгээний хэсгийг ашиглалтад оруулж байна. Мэдээж үйлчлүүлэгч, асран хамгаалагч нарт зориулсан амралтын хэсэг болон тоглоомын хэсэгтэй. Мөн эмнэлгийн эмч ажилчдадаа зориулсан бие бялдар хөгжүүлэх фитнесийн хэсэгтэй гэдгээрээ онцлог юм.
undefined
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн