Open iToim app
Парламент | 1 мин уншина

Б.Баасандорж: Нууц санал хураалтад оролцохгүй орхиж гарвал Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар эсрэг санал өгсөнд тооцогдохгүй

Б.Баасандорж: Нууц санал хураалтад оролцохгүй орхиж гарвал Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар эсрэг санал өгсөнд тооцогдохгүй
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 6 сарын 2
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тус бүлгийн гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлаар санал хураалтад оролцохгүй гэж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн. Ингэхдээ АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй ч Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар эсрэг санал өгсөнд тооцогдоно хэмээн мэдэгдээд байгаа.
Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хуулиар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулсан тохиолдолд түүнд оролцолгүй орхиж гарсан гишүүдийн санал эсрэг санал өгсөнд тооцогдохгүй гэдгийг Монгол Улсын Их Хурлын дэгийн зөвлөх буюу Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ил санал хураалтад оролцохгүй орхиж гарвал Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар эсрэг санал өгсөнд тооцогдох аж. Хэрвээ гишүүдийн олонх нууцаар санал хураая гэж шийдвэл нууц санал хураалтад оролцохгүй гээд орхиж гарсан гишүүдийн санал эсрэг санал өгсөнд тооцогдохгүй гэдгийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт заасан юм байна. Хуралдаанд оролцохгүй байна гэдэг нь тэрхүү саналын хуудсыг аваад бөглөөгүй болохоор зөвшөөрсөн, татгалзсан аль ч байдлаар санал өгөөгүй гэсэн үг гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тодотгосон юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн