Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Ромын Католик сүмийн тэргүүнээр 69 настай Роберт Фрэнсис Превостыг сонгожээ

Ромын Католик сүмийн тэргүүнээр 69 настай Роберт Фрэнсис Превостыг сонгожээ
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Дэлхийн өнцөг булан бүрээс Ватиканд цугларсан кардиналууд хоёр дахь өдрийн чуулганаараа 69 настай Роберт Фрэнсис Превостыг Католик сүм, хийдийн тэргүүнээр сонголоо.
Ингэснээр Католик сүм хийдийн 2,000 жилийн түүхэнд анх удаа америк хүн тэргүүнээр нь сонгогдоод байна. Чикаго хотын уугуул, бас шашны замналынхаа ихэнх хугацааг Перуд өнгөрөөсөн тэрээр давхар иргэний харьяалалтай хүн юм.
Тэрээр пап ламын хувьд анхны үгээ Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс олон арван мянган хүмүүсийн өмнө хийж, энх тайвныг уриалж, талийгаач Пап лам Францист хүндэтгэл үзүүлсэн байна.
Дэлхий нийтийн хариу үйлдэл
Пап лам сонгогдсонд дэлхийн удирдагчид баяр хүргэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү түүхэн сонгон шалгаруулалтыг тус улсын хувьд нэр төрийн хэрэг хэмээн нэрлэжээ.
Шинэ пап ламын талаар өөр юу мэдэх хэрэгтэй вэ
Превост Чикагод төрсөн. Пап лам Францис түүнийг өндрөөр үнэлдэг байжээ. Тэрээр дэлхий даяар тархсан Августин шашны дэг жаягийн гишүүн. Мөн манлайллын хүчтэй туршлагатай. Латин Америкийн Пап ламын комиссын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Превост "Би өөрийгөө одоо ч гэсэн номлогч гэж боддог. Миний ажил бол Христэд итгэгч хүн бүрийн адил номлогч байх, сайн мэдээг тунхаглах явдал юм" гэж сонгогдсоныхоо дараахан Ватиканы мэдээнд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн