Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Шинэ Пап хэзээ тодрох вэ

Шинэ Пап хэзээ тодрох вэ
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Талийгаач Пап лам Францисын залгамжлагчийг сонгох чуулган лхагва гарагийн өглөө Ватиканы “The Sistine” сүмд эхэлжээ. Дараагийн Папыг сонгох асуудлыг 133 кардиналын саналаар шийднэ.
Пап сонгох чуулган
Пап лам болохын тулд нэр дэвшигч зөвхөн католик шашинтан, эрэгтэй хүн байх ёстой. Гэсэн хэдий ч олон зууны турш папуудыг зөвхөн сүмийн хамгийн өндөр албан тушаалтнууд болох католик кардиналуудаас сонгодог байв. Хурал Сикстин сүмд битүүмжилсэн хаалганы цаана болно. Пап ламаар сонгогдохын тулд нэр дэвшигч нийт сонгогчдын гуравны хоёрын нэг дээр нэмээд нэг санал авах ёстой. Хоёр дахь өдрөөс эхлэн өдөр бүр өглөө, үдээс хойш гэсэн хоёр шатны санал хураалт явагдана. Гурван өдрийн санал хураалтын дараа гуравны хоёрын олонхийн санал гараагүй бол кардиналуудад сонголтоо хэлэлцэх цаг гаргахын тулд үйл явцыг нэг өдрөөр хойшлуулдаг.
Өнгөрсөн хугацаанд шинэ пап лам нарыг хэр хугацаанд сонгодог байсан бэ
Хурал хэр удаан үргэлжлэх талаар тодорхой хугацаа заадаггүй. Кардинал сонгогчид гуравны хоёр дээр нэмэх нь нэг олонхийн санал авах хүртэл саналаа үргэлжлүүлнэ.
Ромын хамба лам III Пиусыг шинэ хамба ламаар сонгоход кардиналууд ердөө 10 цаг болж байсан. Хамгийн богино хурал 1503 онд болж байжээ. Харин хамгийн урт хурал гурван жил орчим үргэлжилсэн байна. 1268 онд Ромын Пап лам IV Клементийн залгамжлагчийг сонгох сонгууль маш удаан буюу 1000 орчим хоног үргэлжилж байжээ.
Энэ удаагийн чуулган хэр удаан үргэлжлэх вэ
Хурал хэр удаан үргэлжлэхийг таамаглах боломжгүй. Сүүлийн гурван пап хоёр гурав хоногийн дотор сонгогдож байв. 2013 онд Пап лам Франциск хоёр өдрийн турш таван санал хураалт явуулсны эцэст сонгогдсон юм. 2005 онд Ромын пап XVI Бенедикт дөрвөн санал хураалтын дараагаар сонгосон. 1978 онд Пап лам II Иоанн Павел найман санал хураалтын дараа сонгогдож байжээ.
Санал хураалт бүрийн дараа цаасан саналын хуудсыг шатаадаг. Хэрэв пап лам сонгогдоогүй бол сүмийн яндангаас хар утаа гаргадаг байна. Харин пап лам сонгогдвол цагаан утаа гардаг аж. Санал хураалтын үр дүнг тодорхой байлгахын тулд утааг хар эсвэл цагаан өнгөтэй болгохын тулд саналын хуудастай хамт химийн бодис шатаадаг байна.
Эх сурвалж: CBSNews
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн