“Apple” компани эхний улирлын ашиг хүлээгдэж байснаас давсан гэж мэдээлсэн ч АНУ-ын гаалийн татвар нь компанид хохирол учруулж, нийлүүлэлтийн сүлжээг нь тасалдуулж болзошгүйг анхаарууллаа.
Энэ оны эхээр АНУ-ын тарифын нөлөөлөл "хязгаарлагдмал" байсан ч энэ улиралд 900 сая ам.доллар болохоор байгааг “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк орлогын тайландаа мэдэгджээ.
Күүк "Бүх зүйл тодорхойгүй байгаа тул тарифын нөлөөллийг нарийн тооцоолох боломжгүй” гэжээ. Хятадад АНУ-аас их хэмжээний татвар ногдуулж, Бээжин АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд хариу хориг тавьсан. Ухаалаг утас, хагас дамжуулагч, компьютер зэрэг өндөр зэрэглэлийн технологийн барааг АНУ-ын татвараас түр хугацаагаар чөлөөлсөн. Хэдийгээр бэлэн болсон ухаалаг утаснууд Трампын тарифаас одоохондоо чөлөөлөгдөж байгаа ч “Apple”-ийн төхөөрөмжүүдэд ордог бүх эд ангиуд тарифт өртөж байгаа юм.
“Canalys” судалгааны менежер Ле Суан Чив “Apple харилцан тарифын бодлогод үргэлжилсэн хэвээр байгаа тул “Apple” ирээдүйд эрсдэлд өртөх эрсдэлийг бууруулахын тулд АНУ-д хамаарах үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлэх магадлалтай" гэжээ.
“Canalys”-ийн мэдээлснээр эх газрын Хятадад үйлдвэрлэсэн “iPhone” утаснууд дийлэнх хувийг эзэлсээр байгаа ч Энэтхэг дэх үйлдвэрлэл улирлын төгсгөлд огцом өссөн байна. Тэрбээр "Бүх зүйл нэг байршилд байх нь маш их эрсдэлтэй байсан тул бид нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрийг бий болгосон" гэжээ.