Open iToim app
Тэд бидний тухай | 1 мин уншина

Монголын “амбицтай” төлөвлөгөө буюу 2030 он гэхэд аялал, жуулчлалаас ДНБ-ий 10 хувийг бүрдүүлнэ

Монголын “амбицтай” төлөвлөгөө буюу 2030 он гэхэд аялал, жуулчлалаас ДНБ-ий 10 хувийг бүрдүүлнэ
Нийтэлсэн 2025 оны 5 сарын 6
2030 он гэхэд жил бүр хоёр сая жуулчин татаж чадвал аялал жуулчлал нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлнэ гэж тус улсын Аялал жуулчлалын сайд CNBC-д ярьжээ. Далайд гарцгүй Монгол Улс 2024 онд дээд амжилт тогтоож, 808 мянган гадаадын иргэнийг хүлээн авчээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин байгаль, соёл урлагийг сонирхохоос гадна оюун санааны аялал жуулчлалыг эрэлхийлж буй аялагчид Монголыг зорих нь нэмэгдсээр байгааг онцолсон байна. Тэрбээр АНУ-ын "Юнайтед Эйрлайнс"-ын Монгол руу нислэг хийж эхэлсэн нь тус улсын аялал жуулчлалын салбарын нэгэн чухал үйл явдал гэдгийг тодотгож байв. Сайд Ч.Номин "АНУ бол бидний зорьж байгаа зах зээл. Монгол руу аялагчдын дийлэнх нь хөрш зэргэлдээ Хятад, Орос, мөн Өмнөд Солонгосоос ирдэг. Монгол Улс хөгжиж буй аялал жуулчлалын салбараа дэмжихийн тулд зам, зочид буудал, бааз болон бусад дэд бүтцийг барихад дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Засгийн газар дэд бүтцийг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах бага хүүтэй, урт хугацаатай зээлийг санал  болгож байна. Монгол Улсад айлчлах сонирхол нэмэгдэхийн хэрээр тулгарах хамгийн том сорилт бол тогтвортой өсөлтийг хангах явдал. Нөгөөтэйгүүр, Монголд ирж буй жуулчид болон нутгийн иргэд ч ашиг хүртэх ёстой" гэжээ.
Эх сурвалж: CNBC
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн