Энэтхэгийн хамгийн том ган үйлдвэрлэгч "JSW Steel" нь ханган нийлүүлэгчид хариу үйлдэл үзүүлэхгүй, тээвэрлэлтийн гацаанаас үүдэн Монголоос коксжих нүүрс авах зам гацсан гэж эх сурвалж мэдээлжээ. "JSW Steel" компани Монголоос 2500 тонн нүүрс импортлохоор зорьж байсан бол Энэтхэгийн Гангийн газар 75,000 тонныг импортлохоор төлөвлөж байгаа юм. Дэлхийн хоёр дахь том түүхий ган үйлдвэрлэгч Энэтхэг коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 хувийг импортоор хангадаг бөгөөд Австрали улс эдгээр тээвэрлэлтийн талаас илүү хувийг хангадаг. Эдийн засгийн хурдацтай өсөлт, дэд бүтцийн зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсад гангийн эрэлт огцом өссөн. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийн тулд Энэтхэг улс байгалийн баялаг ихтэй Монгол Улстай түншлэлийн харилцаа тогтоохоор эрэлхийлж байгаа бөгөөд тус улсыг өндөр агуулгатай коксжих нүүрсийг харьцангуй хямд үнээр авах боломжтой эх үүсвэр гэж салбарын удирдлагууд тодорхойлсон. "Монголын талаас ямар ч хариу ирээгүй, бидэнд хүндрэлтэй байна. Нэг талаас ОХУ-аас ирэх тээвэр гацсан, нөгөө талаас Хятадаас тогтвортой тээвэрлэх боломжгүй" гэдгийг эх сурвалж онцолжээ. Монголын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон JSW Steel компани тайлбар хүссэн "Ройтерс"-ийн цахим шууданд хариуг өгөөгүй байна. "JSW Steel"-ийн гүйцэтгэх захирал Жаянт Ачария өнгөрсөн долоо хоногт Ройтерс агентлагт хэлэхдээ, “JSW Steel” арилжааны болон стратегийн ашиг тусын үндсэн дээр коксжих нүүрсний худалдан авахад нээлттэй байна. Гангийн хүчин чадал нэмэгдэж байгаа энэ үед гангийн гол бүрэлдэхүүн хязгаарлагдмал байгаа тул Энэтхэг коксжих нүүрсний импортоо байнга нэмэгдүүлэхийг эрэлхийлж байна гэж гэжээ.Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ гуравны нэг орчим хувийг Оросоос импортолдог бөгөөд “JSW Steel” компани Москвагаас импортоо нэмэгдүүлэх бодолгүй байгаа аж.