Open iToim app
Спорт | 2 мин уншина

Танилц: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

Танилц:  Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
Нийтэлсэн 1 өдрийн өмнө
Монголын үндэсний бөхийн холбооноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа гаргажээ. Тэгвэл тавдугаар сард улс, аймгийн цолтнууд оролцсон найм, сумын цолтнуудын нэг  барилдаан зохион байгуулах юм байна. Түүнчлэн, тавдугаар сарын 7, 15-нд Улаанбаатар хотын аварга  шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн  3х3 халз  барилдаан болно. Мөн тавдугаар сарын 17, 24, 31-нд үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан зохион байгуулагдахаараа онцлогтой аж. Ингээд тавдугаар сарын заалны барилдаануудын  хуваарийг танилцуулъя.
  • Тавдугаар сарын 2-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан;
  • Тавдугаар сарын 3-нд: Чингэлтэй хайрхны хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан;
  • Тавдугаар сарын 4-нд: Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан;
  • Тавдугаар сарын 7-нд: Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан;
  • Тавдугаар сарын 10-нд: Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан;
  • Тавдугаар сарын 11-нд: "Алтанжолоо" группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан;
  • Тавдугаар сарын 15-нд: Нийслэлийн аварга шалгаруулах 3*3 багийн барилдаан /шигшээ/;
  • Тавдугаар сарын 16-нд: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан;
  • Тавдугаар сарын 17-нд: Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан;
  • Тавдугаар сарын 18-нд: Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  • Тавдугаар сарын 23-нд: ИНЕГ-ын нэрэмжит Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан;
  • Тавдугаар сарын 24-нд: Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан;
  • Тавдугаар сарын 25-нд:“Монгол сугалаа” ХХК-ийн 5 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан;
  • Тавдугаар сарын 31-нд: Үзэгчдийн саналаар тодруулсан "Монголын хүчтэн" шилдэг бөхчүүдийн багийн барилдаан /шигшээ/ болно.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн