Open iToim app
Эрүүл мэнд | 3 мин уншина

Хавдрын шинэ эмнэлгийн санхүүжилт одоог хүртэл шийдэгдээгүй байна

Хавдрын шинэ эмнэлгийн санхүүжилт одоог хүртэл шийдэгдээгүй байна
Нийтэлсэн 2025 оны 4 сарын 22
Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхээ болиод удаж байгаа. Тодруулж хэлбэл,  мэргэжилтнүүд өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол 2024 онд 7200 болж нэмэгдсэн. Удахгүй 8000-д хүрнэ гэж анхааруулсаар буй. Үүнээс улбаалан хавдрын шинэ эмнэлэг барих асуудлыг олон жил ярьсан ч ажил болгож чадалгүй өдийг хүрсэн. Зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар олон жил улсын төсвөөс хасагдсан шинэ эмнэлгийн зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр "Бодь пропертийз" компани хийхээр тендерт шалгарсан юм. Тэгвэл тус компанийн хийсэн зураг төслөөр барилга барих газрын асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 12 га газарт барихаар болжээ. Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхт бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.
Тэр цагаас хойш нэмэлт барилга барьж, өргөтгөөгүй гэдгийг эмнэлгийн удирдлага хэлж байсан юм. Хавдар судлалын үндэсний төвийн арын хэсэгт өргөтгөлийн ажлыг хийж, 3.7 тэрбум төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн дурангийн төв байгуулж байгаа юм. Уг өргөтгөл нь 2025 онд ашиглалтад орох гэнэ. Хавдрын шинэ эмнэлгийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.
undefined
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хавдрын эмнэлгийн зураг төслийн ажил зургадугаар сарын 30-нд дуусаад ерөнхий төсөв гарна. Ингэснээр хаанаас санхүүжих тал дээр нь Сангийн яам хариуцаж ажиллаж байгаа. Санхүүжилтийн асуудлыг тодорхой болгох болон Ерөнхийлөгчийн айлчлалуудын хүрээнд шийдэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Мөн энэ тал дээр Гадаад харилцааны яам анхааралдаа авсан. 
Тоног төхөөрөмжийн хувьд ойролцоогоор 145 сая долларын тусламж хэрэгтэй. Хавдрын шинэ эмнэлэгт ганцхан туяа биш цөмийн эмчилгээгээ оруулж цөмийн генераторуудыг нэмэх төлөвлөгөөтэй байгаа.  Ерөнхийлөгч Хавдрын II шинэ эмнэлгийг 2028-2029 онд барьж, ашиглалтад оруулахыг даалгасан. Гэхдээ мөнгө олох, барилгын ажил хэр хурдацтай явах гэх мэтчилэн олон асуудлаас хамаарах байх. Ер нь нэлээд болох байх гэсэн итгэл найдвартай ажиллаж байна. Шинэ эмнэлэг ашиглалтад орвол амбулаторийн үзлэг 3-4 дахин, хагалгаа 5 дахин, туяа эмчилгээний хүчин чадал 3  дахин нэмэгдэнэ. Мөн цөмийн болон бидний хийдэггүй байсан 22 төрлийн эмчилгээг нэвтрүүлнэ. Үүнээс гадна хэвтэн эмчлүүлэх боломж 2.4 дахин нэмэгдэнэ. Үйлчлүүлэгч эмнэлэгт ороод ирэхэд өвчтөн төвтэй эмнэлгийн халдвар хамгааллын асуудлыг шийдэж чадахгүй байна. Хэчнээн сайхан хагалгаа хийсэн ч гэсэн хүмүүс бактерийн халдвараар хүндрээд нас барах хүртэл хүндрэл үүсэж байгаа. Тухайн хүндрэлүүд шинэ эмнэлэг байгуулагдсанаар бүрэн шийдэгдэх ач холбогдолтой. Өвчтөн болон түүний ар гэрт ч тав тухтай орчин бүрдүүлэхээр хичээж байна. Хавдаргүй Монголыг бий болгох боломжтой. Үүний тулд хавдрын хяналтын хатуу тогтолцоо хэрэгтэй. Сайн дураараа гэхээр хүмүүс урьдчилан үзлэг, шинжилгээндээ хангалттай хамрагдахгүй байна. Тийм болохоор нас насанд заавал үзүүлэх шаардлагатай гэдэг хяналтын хатуу тогтолцоог бий болгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд эрт илрүүлэх нь хамгийн чухал. Эрт илрүүлгийн тогтолцоог бий болгоё. Мөн эмч нараа бэлдье. Ний нуугүй хэлэхэд хөдөө орон нутгийн оношилгооны чадамж Хавдар судлалын эмнэлгийн оношилгооны чадамж эрс ялгаатай. Ялгаатай байдлыг арилгахын тулд олон сургалт зохион байгуулж байна. Мөн эм хангалттай байх ёстой. Программ, хөтөлбөрөө бий болгох гээд зорьж байна.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн
2 цагийн өмнө
    •    
1 мин уншина
2 цагийн өмнө
    •    
2 мин уншина
3 цагийн өмнө
    •    
3 мин уншина
4 цагийн өмнө
    •    
2 мин уншина
4 цагийн өмнө
    •    
10 мин уншина
5 цагийн өмнө
    •    
2 мин уншина
6 цагийн өмнө
    •    
1 мин уншина
6 цагийн өмнө
    •    
6 мин уншина
6 цагийн өмнө
    •    
2 мин уншина
7 цагийн өмнө
    •    
2 мин уншина
7 цагийн өмнө
    •    
5 мин уншина
7 цагийн өмнө
    •    
2 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
3 мин уншина
1 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
2 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
7 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2 өдрийн өмнө
    •    
9 мин уншина