Нийгэмд эерэг өөрчлөлт хийх чин эрмэлзэлтэй манлайлагч залуусыг сонгон шалгаруулж, багшийн орон тооны дутагдалтай ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жилийн хугацаанд үндсэн багшаар ажиллуулах замаар боловсролын хүртээмжийг сайжруулах боломжийг олгодог “Teach for Mongolia хөтөлбөр” дөрөв дэх элсэлтээ зарлалаа.
Энэхүү хөтөлбөр нь 2022 оноос эхлэн нийт гурван элсэлтээр 33 залуусыг сонгон шалгаруулж бэлтгэн 8 аймгийн 13 сумын 14 сургуульд багшаар илгээн 7,400 гаруй хүүхдүүдэд шууд хүрж ажиллаад байна.
Энэхүү хөтөлбөрт хэн элсэх боломжтой вэ?
● Монгол Улсын иргэн /насны хязгаар байхгүй/,
● Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх ба голч дүн нь 3.0 ба түүнээс дээш /2025 оны 6 сарын байдлаар их сургуулиа төгссөн байх/,
● Багш бус мэргэжилтэй байж болох бөгөөд тодорхой шалгууруудыг хангахад бэлэн байх,