Хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаасаа л төрийн бүтээмжийг сайжруулж, цомхон бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллана гэж улиг болтлоо ярьж буй. Гэвч Засгийн газар өнгөн дээрээ төрийн бүтээмжийг сайжруулна гэчхээд үйлдэл нь хулгай үүрлэх албан тушаал, улс төрийн авлигын схемийг бүрдүүлж байгааг нэр бүхий гишүүд шүүмжилж байна. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн бүх түвшинд чиг үүргийн давхардлыг арилгах ажлыг эхлүүлсэн гэж мэдээлж байгаа ч зарим ТӨК-иудыг нэгтгэх, нийлүүлэх нэрээр хэн нэгэнд зориулсан албан тушаал бий болгож байна уу гэх хардлагыг ч үүсгээд байна.Хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа нь төрийн өмчийн компаниудад “хяналтын менежер, “бүтээмжийн менежер” гэсэн орон тоог шинээр бий болгож буй явдал юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 120 гаруй төрийн өмчийн компани ажиллаж байгаа гэвэл ойролцоогоор 300 орчим хүн "хяналтын менежер", "бүтээмжийн менежер" нэрээр албан тушаалд томилогдох бололтой.УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, З.Мэндсайхан нар Ерөнхий сайдад “төрийн өмчийн компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер нэрээр хэчнээн хүн томилсон" талаар асуулга тавихад өнөөдрийн байдлаар 42 хүнийг томилсон гэж мэдээлжээ. Удахгүй 100 гаруй хүнийг нэмж томилно гэх мэдээлэл байгааг дурдсан байна.Хяналтын менежер, бүтээмжийн менежерүүд ямар эрх ямба эдлэх вэ