Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Б.Чойжилсүрэн: "UB palace"-ийн газрыг миний үүсгэн байгуулсан компани авсан. Юу барихаа шийдээгүй байгаа

Б.Чойжилсүрэн: "UB palace"-ийн газрыг миний үүсгэн байгуулсан компани авсан. Юу барихаа шийдээгүй байгаа
Нийтэлсэн 2025 оны 3 сарын 19
"UB Palace"-ийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани худалдан авсан. Тэгвэл тус барилгыг нурааж, шинэ барилга барих гэж буй. Ямар чиглэлийн барилга барих гэж буй талаар НЗДТГ-аас асуусан ч мэдээлэл өгөөгүй. Тэгвэл Хурд группийн үүсгэн байгуулагч, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс "UB Palace"-ийг нурааж оронд нь юу барих гэж байгааг тодрууллаа.
-Таны үүсгэн байгуулсан Хурд группийн охин компани UB Palace-ийн газрыг худалдан авсан талаар мэдээлэл олон нийтэд ил болсон. Та тэнд юу барих вэ?
-Миний үүсгэн байгуулсан Хурд группэд UB Palace-ийг эзэмшиж байсан компани худалдан авах уу гэдэг санал тавьсан юм байна лээ. Тэгээд манай залуучууд худалдаж авсан юм билээ.
-Та энэ газарт юу барих вэ. "UB Palace" Улаанбаатарт байгаа хамгийн олон хүний суудалтай үзвэрийн газар юм байна. Хэрвээ үүнийг буулгавал ийм хэмжээний үзвэрийн газаргүй болох юм байна?
-Мэдэхгүй байна. Залуучууд ямар төлөвлөгөө гаргаж байгааг мэдээгүй. Газрыг нь ямартай ч авчихсан гэдгийг мэдэж байна.
-Нийт ямар хэмжээтэй газрын тухай ярьж байгаа вэ?
-Ямар ч байсан худалдаж авсан. Одоо хэрхэн хөгжүүлэхээ шийдээгүй байгаа юм байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн