The MongolZ өөрсдийн оны хамгийн эхний тэмцээн болох 1’250’000 ам.долларын шагналын сантай “IEM Katowice 2025” тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр плэй-оффт оролцох зургаан багийн нэгээр шалгарчээ. Ингэснээр тэд IEM цуврал тэмцээний плей-оффт шалгарсан анхны ази баг болж, дахин нэг шинэ амжилт тогтоов.
Дэлхийн чансаанд эзэлж буй байраар хэсгийн шатанд шууд урилгаар оролцож байгаа The MongolZ уржигдар хэсгийн эхний тоглолтдоо “Team Liquid”-ийг 2:1-ээр буулган авсан бол өчигдөр Шведийн Эрик Густафсон ахлагчтай “GamerLegion” багийг 2:0-ээр ялжээ. Тэгвэл тэд өнөө шөнө “EU NaVi” багийн эсрэг хэсгийн нэгдүгээр байрны төлөөх тоглолтоо хийнэ. Хожсон баг нь шигшээ шатны шөвгийн дөрөв рүү шууд орох бол хожигдсон баг нь тэрний өмнөх үе буюу quarterfinals-с тоглолтоо эхлүүлэх юм.
The MongolZ анх 2016 онд “IEM Katowice” тэмцээнд оролцож байв. Тус тэмцээний хэсгийн шатанд fnatic, NAVI, NIP, MOUZ, Luminosity гэх багуудтай учраа таарч байжээ.