Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Жендэрийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэллээ

Жендэрийн хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян эхэллээ
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 23
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2024.11.21/боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ- Шалтаг бүү тооч” уриа дор эхлүүллээ. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд тохиодог. Энэ аяныг манай улсад 1997 оноос эхлэн зохион байгуулж эхэлжээ. Өнөөдрийн аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, ЦЕГ-ын төлөөлөл оролцож, аянд нэгдэж буйгаа илэрхийллээ.
undefined
Жендэр суурилсан хүчирхийлэл МОНГОЛ УЛСАД
  • Монгол эмэгтэйчүүдийн 40.3 хувь нь амьдралдаа ямар нэг байдлаар сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд гурван эмэгтэй тутмын нэг нь дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртөж байсан.
  • Нийт эмэгтэйчүүдийн 10 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн.
  • 15-49 насны Монгол охид эмэгтэйчүүдийн 98 хувь нь интернэт ашиглаж буй нь тэднийг цахим орчинд дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
  • Дэлхий дахинд охид, эмэгтэйчүүдийн 38 хувь нь цахим орчны хүчирхийлэлд өртөж, 85 хувь нь үүнийг гэрчилжээ.
    Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоо 4.5 хувь, хүнд гэмт хэрэг 20.2 хувь, зөрчлийн тоо 2.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 26.5 хувь нь энэ тухайгаа хэнд ч мэдэгдээгүй байдаг. Энэ талаар хэн нэгэнд хэлсэн эмэгтэйчүүдийн 36 хувь нь найздаа, 32.9 хувь эцэг эхдээ, 31. хувь нь бусад хамаатан садандаа хэлсэн бол 8.3 хувь нь бусдын зүгээс үлйдсэн хүчирхийллийг цагдаад мэдээлжээ.
ЦЕГ: Хүчирхийлэл буурахгүй байна
undefined
ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: Иргэд аливаа асуудлыг шийдэхдээ хүчирхийллийн замаар шийдэж байна. Цагдаагийн байгууллагад өдөр тутамд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 500 орчим дуудлага бүртгэгдэж байна. Жилд гар бүлийн хүчирхийллийн 1000 орчим гэмт хэрэг бүртгэгддэг.мэдээж зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог хэдий ч хүчирхийллийн асуудал буурахгүй байна. тэгэхээр жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх 16 хоногийн аяны хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил маргаанаас урьдчилсан сэргийлэх, асуудлыг авийн аргаар шийдвэрлэх соёл, түгээх, урьдчилсан сэргийлэх талаар нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна. Иргэдийн дунд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүрэг, хариуцлагын талаарх ойлголт муу байдгаас биеэ үл тоох, үл хүндлэх, үл хайхрах хүчирхийлэл ихсэх хандлагатай харагдаж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн 50 гаруй хувь нь согтуугаар үйлдэгддэг. Нөгөө талд гэр бүлд тогтсон уламжлалт чиг хандлага байгаад байгаа учраас хүчирхийлэл үйлдэгдэж байна. “Эрэгтэй хүн ийм байх ёстой”, “эмэгтэй хүн ийм байх ёстой” гэх агуулгыг бие биеэсээ муйхраар шаарддаг. Хэн нэгнээс үүрэг хариуцлага нэхэхээс илүү гэр бүл, нийгэмд үүсэж байгаа аливаа маргааныг эвийн аргаар шийддэг соёл тогтох  ёстой. Ингэж байж хүчирхийлэл буурна.
Хүчирхийлэл дан ганц бие махбодоор бус эдийн засаг, сэтгэл зүйгээр үйлдэгддэг
undefined
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир: Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд шалтаг бүү тооч- охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй” уриа дор эхэлж байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн дийлэнх нь охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг. Түр хамгаалах байр болон нэг цэгийн мэдээллээс харахад охид эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртөх магадлал илүү өндөр байна. Гэр бүл бол улс орны суурь, үндсэн нэгж. Бид гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилготой. Гэр бүл болж буй залуусыг тэгш оролцоотой байлгах, нэгнээ хүчирхийлэхгүй байх ёстой. Хүчирхийлэл дан ганц бие махбодоор үйлдэгддэггүй. Үүнээс гадна эдийн засгийн, сэтгэл зүйн хүчирхийллийн төрлүүд хамаардаг. Тийм учраас хүний эрх, жендер гэж юу болох, гэр бүлийн гишүүд яагаад тэгш оролцоотой байх боловсролыг олон нийтэд түгээх, соён гэгээрүүлэх ажлуудыг түлхүү хийхээр ажиллаж байна. Бид ирэх 2025 оны төлөвлөгөөндөө жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлого тусгаж ажиллана.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монгол улсын эдийн засагт ихээхэн нөлөөлж байна
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл Монгол улсын нийгэм, эдийн засагт ихээхэн нөлөөлж, сөрөг үр дагавар авчирч байна. Дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн эдийн засгийн алдагдал нь 247 сая ам.доллар буюу 601.2 тэрбум төгрөг байсан нь 2017 оны ДНБ-ны 2.2%-тай тэнцэж байв. Энэ нь олон улс үндэстний бага боловсролын тогтолцоонд хуваарилдаг мөнгөн дүнтэй дүйцэж байна.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн