Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо
Нийтэлсэн 2024 оны 11 сарын 21
Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны шилдэг оролцогчид өнөөдөр /2024.11.24/тодорлоо.
Энэхүү уралдааны гол зорилго нь нийгэм, олон нийт баримтаар баталгаажаагүй хуурамч мэдээ түгээх нь ямар хор уршигт хүргэдэг, цаашлаад хуурамч мэдээллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг сайжруулахад чиглэсэн байна.
"Баримт нэн тэргүүнд" сэтгүүл зүйн бүтээлийн уралдаанд нийт 9 редакцаас эдийн засаг, улс төр, эрүүл мэндийн салбарт хамгийн их тархдаг хуурамч мэдээллийн талаар бүтээл илгээж, өрсөлдсөн байна.
Бүтээлийн уралдааны нийт шагналын сан 12 сая төгрөг бөгөөд энэхүү уралдааны бүтээлүүд нь хуурамч мэдээллийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд үнэ цэнтэй, баримтыг нягталж, баримтын нэн тэргүүнд гэдгийг илүү тодотгосон учраас ийнхүү урамшуулж байгаа аж.
"Баримт нэн тэргүүнд" уралдааны тэргүүн байрыг GoGo.mn мэдээллийн сайтын хамт олон “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ВАКЦИН охидыг ҮРГҮЙ БОЛГОДОГ УУ?” цуврал бүтээлээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
undefined
Хоёрдугаар байрт iToim.mn сайтын хамт олон “Уран, шар нунтгаар айлгасан "хортой" мэдээллийн мөрөөр” бүтээлээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
undefined
Гуравдугаар байрт Хөвсгөл аймгийн Gerel Media AgencyБэлтэс мөрөнгийн хор хөнөөлт хуурамч мэдээлэл хэрхэн өрнөсөн бэ?” сэдэвт бүтээлээр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
undefined
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний нэрэмжит, хуурамч мэдээллийн эсрэг энэхүү уралдаан нь энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа ба цаашид жил бүр уламжлал болгон Монголын баримт шалгах төв болон Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төв зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
undefined
“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээ нь Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Монголын баримт шалгах төвийн санаачилгатайгаар 2023 онд сонгуулийн  үеэр тархдаг улс төрийн хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилготойгоор байгуулагдсан. Сүлжээний гишүүн байгууллагуудын хувьд хуулийн фирм, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хангах зорилго бүхий иргэний нийгмийн байгууллагууд, орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүл зүйн редакцуудаас бүрдсэн нийт 19 байгууллагатай. 
undefined

 
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн