Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна
Нийтэлсэн 2024 оны 10 сарын 11
НҮБ-ын Ерөнхий ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхагласан. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.
“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.
Судалгаанаас харахад 2022 онд 626 өсвөр насны охид, 2023 оны эхний хагасд 435 өсвөр насны охидын үр хөндүүлж байжээ. 2022 онд 10-14 насны 21, 15-19-тэйдээ хүүхэд төрүүлсэн 2370 охин байна. Мөн жил бүр өсвөр насны 7000-8000 охид жирэмсэлдэг. Үүний 60 гаруй хувь нь үр хөндүүлж, үлдсэн охид хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хүүхдээ төрүүлж бага насандаа ээж болдог байна.
Т.Амаржаргал нь МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны долоодугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн