Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Өнөөдөр “Авто машигүй өдөр”

Өнөөдөр “Авто машигүй өдөр”
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 21
“Автомашингүй өдөр-2024″арга хэмжээг есдүгээр сарын 21-ний Бямба гаригт буюу өнөөдөр зохион байгуулна.
Энэ жилий онцлог нь "ecomobility"-г илүү тодотгож байгаа. Төвийн байршилд авто замын хөдөлгөөнийг цагийн хуваарийн дагуу хязгаарлана. Мөн худалдааны 20 зах, төвийг хаана. Бямба гаригт Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Талбайн урд хэсгээр урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн тодорхой тооны асрууд гарч иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгнө.
07:00-18:00 цагийн хооронд хойд чиглэлд СУИС-ийн уулзвар Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар, зүүн талд Дарь-Эхийн уулзвар, Сансарын тунел, Зүүн дөрвөн зам, Бөхийн өргөө, урд талдаа Шангри Лагийн уулзвар, Монголын хүүхдийн ордны уулзвар, баруун талдаа Өгөөжийн уулзвар, Баруун дөрвөн зам, Бөмбөгөрийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр буюу өмнөх жилүүдийнхтэй адилхан хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл оруулахгүй.
Хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж, түр хаалт тавих 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн