ЮНЕСКО-ийн дэргэдэх Хиймэл оюун ухааны олон улсын судалгааны төв “IRCAI” болон Олон улсын хиймэл оюун ухааны ёс зүй, зохицуулалтын төв (ICAIRE) нь Саудын Арабын Их өгөгдөл, хиймэл оюун ухааны газартай (SDAIA) хамтран Олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадыг (IAIO) есдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияд хотод зохион байгуулж байна.
Энэхүү олимпиадад 25 улсын 90 орчим сурагч оролцож, өрсөлдсөн. Манай улсаас Болгар улсын Бургас хотод болсон хиймэл оюуны олимпиадад оролцсон сурагчид оролцож, алт, хүрэл медаль хүртлээ.
Алтан медалийг оюунлаг сургуулийн сурагч Н.Батсүх
Хүрэл медалийг Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн
Багийн бусад хоёр гишүүн болох Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн, Сант сургуулийн сурагч Т.Энгүүн нар хүрэл медаль авахад нэг оноо дутаж шагналт байранд шалгарлаа