Дэлхий | 1 мин уншина

"Боинг 737" онгоцонд асуудал илэрчээ

"Боинг 737" онгоцонд асуудал илэрчээ
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 12
2500 гаруй “Boeing 737” онгоцны хүчилтөрөгчийн үүсгүүрийг шалгах шаардлагатай гэж АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA) даваа гарагт мэдэгджээ.
Бүхээгний даралтыг бууруулсан тохиолдолд хүчилтөрөгчийн маск дээшээ тасалгаанаас унадаг. “Boeing”-ын зарим генераторууд нь бэхэлгээний оосортой холбоотойн улмаас ажиллахгүй байж болзошгүй аж. Энэхүү алдаа нь 2600 орчим “Boeing 737 Max" болон дараагийн үеийн загварт хамаарах юм байна. Агаарын тээврийн компаниуд 120-150 хоногийн дотор шалгалтаа дуусгаж, шаардлагатай бол "засах арга хэмжээ" авах ёстой байна.
“Boeing 737 “нь тус бүр хоёр оосортой 61 хүчилтөрөгчийн үүсгүүртэй байдаг ч тохиргоо нь агаарын тээврийн компани бүрт өөр байж болох аж.
“Boeing” бол АНУ-д томоохон арилжааны нисэх онгоц үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч юм. Уг үйл явдалтай холбоотойгоор үйлдвэрлэгч аюулгүй байдал, дагаж мөрдөх хөтөлбөрөө сайжруулахын тулд дараагийн гурван жилийн хугацаанд дор хаяж 455 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож, Засгийн газраас томилогдсон тусгай хяналт шалгалтаар гурван жилийн туршилт хийхээр болжээ.
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн