Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч  Х.Болдбаатар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Нийтэлсэн 2024 оны 9 сарын 2
Монголын жүдо бөхийн холбоо “Парис-2024” олимпын мөчлөгийн тайлангийн хурлаа хийлээ.
Хуралд холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, дэд ерөнхийлөгч Д.Цогтбаатар, зөвлөх дасгалжуулагч Ч.Насантогтох, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл болон дасгалжуулагчид, үндэсний шигшээ багийн тамирчид оролцсон байна.
Уг хурлаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медалийг эх орондоо авчрах үндсэн зорилгодоо хүрээгүй тул ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн хурлаар 2024-2028 оны хооронд өсвөр, залуучуудын ангилалд олон улсын тэмцээн зохион байгуулах, тамирчдын залгамж халааг бэлтгэх асуудалд онцгой анхаарах талаар ярилцжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн