Нийслэлийн цагдаагийн удирдах газраас хоёр эмэгтэйн аминд хүрсэн 20 настай этгээдийн талаар мэдээлэл хийлээ.Тодруулбал, 20 настай эрэгтэй Д нь 16 настай эмэгтэйг боож хөнөөгөөд чемодан дотор хийсэн, мөн 32 настай эмэгтэйг хөнөөж, цогцсыг нь хувцасны шүүгээнд хийсэн болохыг Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.ЦЕГ: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн иргэн зургадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон. Хан-Уул дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй С-ийн амь насыг хөнөөсөн болох нь шалгалтаар тогтоогдсон. Дээрх хэргүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.Ажлын хэсэг тухайн этгээд гэмт хэргийг ямар санаа зорилгоор үйлдсэн, үйлдэхдээ мансуурсан байсан уу, сэтгэцийн хувьд эрүүл үү гэдгийг шалгаж, тогтооно. Цаашдаа хэргийн явцын талаар прокурын зөвөөшрлийн хүрээнд олон нийтэд мэдээлнэ.