Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Ипотекийн зээл идэвхжиж, орон сууцны үнэ 11.9 хувиар өслөө

Ипотекийн зээл идэвхжиж, орон сууцны үнэ 11.9 хувиар өслөө
Нийтэлсэн 2024 оны 6 сарын 13
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2024 оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өсч, нэг метр квадратын үнэ 4 сая төгрөг давсан байна.
Шинэ орон сууцны үнийг дүүргээр нь задлаад харвал, Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу мерт квадрат нь 4.1 сая төгрөгийн үнэтэй байна.
Түүнчлэн, хуучин орон сууцны үнэ мөн адил шинэ орон сууцны үнэтэй дүйх хэмжээнд хүрчээ. Тодруулбал, хуучин орон сууцны дундаж үнэ 1 мтер квадрат нь 3.9 сая төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн өндөр буюу 4.62 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.
undefined
Цаашид шинэ болон хуучин орон сууцны үнэ өсөх хандлагатай байна. Учир нь, Засгийн газраас тавдугаар сард Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсантай холбоотойгоор  Хуримтлалын санд “Эрдэнэс Монгол” нэгдлээс төврүүлсэн 500 тэрбум төгрөгийг иргэдэд ипотекийн зээл олгох эх үүсвэрт гаргахаар шийдвэрлэсэн байдаг.
Ингэснээр Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэртэй нийлүүлж, жилд нийт 1.2 их наяд төгрөгийг ипотекийн зээл олгоход зарцуулж, оролцоогоор шинээр 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжийг нээснийг Засгийн газраас мэдээлсэн.
Эл шийдвэр гарсны дараа арилжааны банкууд дээр санхүүжилтгүй болж зогссон, хүлээлгэд байсан ипотекийн зээлүүдийг эхнээс нь шийдвэрлэж эхэлнэ гэж мэдээлсэн. Үүнийг дагаж зах зээлд шинэ, хуучин орон сууцны эрэлт нэмэгдэж, үнэ тасралтгүй өсч байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн