Сонгуулийн ерөнхий хороо “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Учир нь түүнийг авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм. Тэгвэл Н.Номтойбаярын ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 23.5.1 заалт нь сонгуульд нэр дэвших эрхийг хаасан эсэх талаар хуульчдаас тодрууллаа.Б.Гүнбилэг: Н.Номтойбаярыг хэлмэгдүүлж байна Хуульч Б.Гүнбилэг: Н.Номтойбаярыг хэлмэгдүүлж байна. Захын хуульчаас асуухад ингэж хэлнэ. Учир нь Н.Номтойбаяр Эрүүгийн хуулийн 23.5.1 гэдэг заалтаар ял авсан юм байна. Энэ зүйл анги бол авлига, албан тушаалын хэрэгт огт хамаарахгүй. Сонгуулийн ерөнхий хороо үүнийг маш сайн мэдэж байгаа. Гэтэл Цагдаагийн бичиг дээр хамаарах ч юм шиг, хамаарахгүй ч юм шиг бөөрөнхий тайлбар өгсөн. Тэгэхээр СЕХ цагдаагийн бичгийг өлгөж аваад шийдвэр гаргачихлаа. Цагдаагийн бичгийг гаргаж өгч байгаа хүн дээрээс тушаал аваад л гаргаж өгч байгаа. Энэ асуудлаар бүр Цэцийн шийдвэр гарч байсан. Төрийн албаны тухай хуульд төрийн албанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг ажилд авахгүй гэж заасан. Шүүх 22 дугаар бүлгээр ял авсан хүнийг төрийн албанд авахгүй бусад зүйл заалтаар шийтгэгдсэн бол авдаг. Энэ бол маш ойлгомжтой зүйл. Албан тушаалдаа хайхрамжгүй хандсан гэдэг авлигатай огт хамаагүй. Хайхрамжгүй хандсаныг үндэслэн сонгогдох эрхийг хаах ямар ч боломжгүй. Хууль байхгүй л болж байна. Одоо энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүхэд өгөхөд 30 хононо. 30 хонохоор сонгууль дуусчихна.