
УИХ хоёр дахь удаагаа Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг сонсгол явуулалгүй томиллоо. 2021 оны арванхоёрдугаар сард баталсан УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 29.1.1 зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол явуулахаар заасан. 2023 оны есдүгээр сард болсон Цэцийн дунд суудлын хуралдаанаас "Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоогоор сонсгол явуулах нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ дүгнэлтийг хүлээн аваагүй. Харин Цэц өнөөг хүртэл эл асуудлыг их суудлын хуралдаанаараа хэлэлцээгүй, эцсийн шийдвэрийг гаргаагүй байна. Энэ тодорхойгүй байдлыг ашиглан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч нарыг сонсголгүйгээр, иргэд олон нийтэд бүрэн дүүрэн мэдээлэл өгөхгүй томилсоор байна.


