Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр "Монгол, Хятадын хооронд дипломат харилцааны тогтоосны анхны зорилгыг дурсаж, “Хятад Монгол хоёр улс зоригтойгоор урагшилцгаая семинарыг зохион байгуулжээ. Семинарыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нээж үг хэлжээ. Элчин сайдын үгийн бүрэн эхээр нь хүргэж байна.
Тус семинарт хүрэлцэн ирсэнд та бүхэнд талархал илэрхийлэе. Одоогоос 70 жилийн өмнөх энэ цаг мөчид Улаанбаатараас Бээжин хот хүртэл 3000 км замыг унадаг дугуйгаар туулж очсон 13 Монгол залуу БНХАУ-ын Майн 1-ны баярын арга хэмжээнд оролцсоны маргааш нь эх орон руугаа буцах бэлтгэлээ хангаж, ачаа бараагаа бэлдэж байв.
Энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Хятад Монгол хоёр орны найрамдал хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой тохиолдож байна, унадаг дугуйгаар туулах уртаас урт замыг өдгөө хоёр цаг хүрэхгүй нислэгийн цагаар богиноссон юм, Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон анхны зарчим хийгээд үзэл санаа нь хоёр орны харилцааг тогтвортой, урт хугацааны ахиц дэвшил гаргахад чиглүүлсээр ирсэн.
Өнгөрсөн үеийг эргэн дурсахад, хамгийн чухал туршлага бол бие биенийхээ үндсэн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх явдал юм. 1949 оны 10-р сарын 16-нд БНХАУ байгуулагдсанаас хойш хагас сарын дараа Монгол Улс шинэ Хятад улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг билээ. 1960 онд Ерөнхий сайд Жоу Энлай Монгол Улсад айлчилж, хоёр тал “ Хятад, Монголын найрамдал, харилцан туслалцах гэрээ”-нд гарын үсэг зурснаар хоёр улс бие биеийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш харилцан ашигтай байх үндсэн дээр хоёр орны цаашдын харилцааг хөгжүүлнэ гэдгийг тодорхойлсон. 1994 онд байгуулсан “ Хятад, Монголын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ” үүнийг уламжлан авч улам бэхжүүлсэн. Тэр цагаас хойш хоёр орны харилцаа "Сайн хөршийн найрсаг, хамтын ажиллагаа"-аас "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа" болгон өргөжүүлж, хоёр талын хамтарсан гаргасан мэдэгдэл, баримт бичигт дутагдашгүй чухал агуулга байсаар ирсэн юм.
Монгол Улс нэг Хятад зарчмыг тууштай баримталж, Тайвань, Төвд, Шинжаантай холбоотой асуудлууд дээр Хятад улсын зарчмын байр суурийг дэмждгийг Хятадын тал сайшааж байна. 1949 оны 10-р сарын 6-ны өдөр Монголын Засгийн газар Хятадын талд цахилцаан илгээж, дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тухай өдөр Тайваний эрх баригчидтай дипломат харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн. 1971 оны 10-р сарын 25-нд Монгол Улс бусад 75 орны хамт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг олонхын саналаар дэмжин баталж, БНХАУ-ын Засгийн газар нь Хятад улсыг төлөөлсөн цорын ганц хууль ёсны Засгийн газар хэмээн хүлээн зөвшөөрч, улс төр, хууль эрх зүйн болон шат дарааллын үүднээс Тайванийг оруулж Бүх Хятад улс НҮБ-д төлөөлөх асуудал бүрэн шийдэгдсэн.
Тайвань хэзээ ч улс байгаагүй, цаашдаа ч байхгүй энэ бол хамгийн энгийн түүхэн баримт хийгээд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Цөөн хэдэн улс орон нэг Хятадын зарчмыг тасралтгүй эсэргүүцэж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадыг нэгтгэхэд саад учруулж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн эсрэг, олон улсын шударга ёсны эсрэг зогсож байгаа юм. Монгол Улс шударга ёсыг сахин хамгаалж, Хятадын төлөө дуу хоолойгоо өргөж, илүү тод томруунаар Хятад улсыг дэмжинэ гэдэгт Хятадын тал итгэж байна.
Хилийн зааг тогтоох асуудлыг шийдвэрлэх нь бас нэг чухал жишээ юм. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны дараа эрх тэгш, харилцан ашигтай, сайн хөршийн, найрамдалт үзэл санааны үндсэн дээр хилийн зааг тогтоох талаар хэлэлцээ хийгээд 1962 онд хилийн гэрээнд гарын үсэг зурж, бүх хилийн шугамыг тогтоох арга барил дээр харилцан тохиролцсон. 1984 онд хоёр тал анхны хамтарсан хилийн шалгалтыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Тухайн үед хоёр орны харилцааны хүндхэн цаг үе байсан хэдий ч бид бүхэн анхны хүсэл зорилгоо хадгалж, харилцан итгэлцлээ илэрхийлж, хоёр орны харилцааг сэргээх чухал алхам хийснийг дурдах нь зүйтэй. Одоогийн байдлаар хоёр тал гуравдах удаагийн хамтарсан шалгалтын хийх талаар хэлэлцэж байгаа бөгөөд 4700 гаруй километр урттай хилийн шугам нь Хятад, Монголын энх тайван, найрамдлын хэлхээ холбоо байх болно.
Түүхийн бидэнд өгсөн хоёр дахь сануулга бол жаргал зовлонг хамтдаа эдэлж, харилцан туслах явдал юм. 1950-1960-аад онд Хятад улс Монголд тусламж үзүүлэхээр 27 мянган гаруй ажилчныг ээлж дараалан илгээж, тэдний урам зориг, мэргэжлийн ур чадвараар Монгол даяар 5000 гаруй том, жижиг барилгын төслийг хэрэгжүүлж, тэдний дундаас 120 гаруй нь Монгол улсад нүд аньсан байдаг. Нэг тоосго нэг өрлөг бүрчлэн барьсан "Улаанбаатар" зочид буудал, Улсын Их дэлгүүр, Энхтайваны гүүр зэрэг нийслэл хотын тэмдэг болсон барилга байгууламжууд нь хагас зууны туршид Хятад, Монголын уламжлалт найрамдлын бэлгэ тэмдэг байсаар ирсэн. 1950-иад оны сүүлээр Хятад улс гурван жилийн байгалийн гамшигт нэрвэгдэхэд Монголын тал Хятадын талд адуу, үхэр, хонины мах, гурил, улаан буудай илгээж, Хятадын ард түмэнд хүнд цаг үеийг даван туулахад нь тусалсан. Яг л Монголын нэрт яруу найрагч Дамдинсүрэн гуайн “ Элсэн говьдоо замыг тавьж, Цагаан хэрмийн хаалтыг нээж, Айл улсын ёсоор найрамдах, Агуу цаг хүрээд ирлээ” хэмээн өгүүлсэнтэй эгээ адил.
2008 онд БНХАУ-ын Вэньчуанд болсон газар хөдлөлтийн дараа Монгол анд нөхдийн эцэс төгсгөлгүй урт цуваа БНХАУ-ын Элчин сайдын яамыг зорин эмгэнэл илэрхийлж, хандив өргөж, Монголын зохиолч Дашзэвэг "Монголын ард түмэн та бүхэнтэй хамт" дуундаа "Анд нөхөд минь, Ганцаардлын зовлон байхгүй, бид зовлонг тань хуваалцах болно." хэмээн дуулсан байдаг.
Цар тахлын үеэр Монголын ард түмэн Хятадын ард түмэнд 30 мянган хонь илгээж, Хятадын халдварын эсрэг үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийгэм даяар нэг өдрийн цалингаа хандивлах хөдөлгөөн өрнөж, Ү-хан хотын ард иргэд хар цайг хариу бэлэг болгон илгээсэн нь, “ Хонь ирж Цай буцав” гэх хоёр орны найрамдлын шинэ домог яриа болсон. Хятад улс Монгол улсад бүх хүч чадлаараа вакцин болон бусад халдварын эсрэг бараа материалаар ханган ажилласан.
Саяхан өнгөрч буй хахир хатуу өвлийн улиралд Монгол Улс сүүлийн 50 жилд тохиолдож байгаагүй мөс, цасны зудад нэрвэгдсэн, БНХАУ-ын төв болон орон нутгийн засаг захиргаа, Тус Элчин сайдын яам, Монгол дахь аж ахуйн нэгжүүд мөнгө, бараа материал хандивлаж, цастай замыг нээж цэвэрлэж, гамшигт өртсөн ард иргэдэд тусалж, Монголын ард түмнийг мөс цасны зудыг даван туулахад бүхий л чадлаараа дэмжиж тусалсан. 2010 онд Монголд мөс цасны гамшигт үзэгдлийн улмаас малчдад их хэмжээний хохирол учрахад, Хятад улс цэргийн нисэх онгоцоор яаралтай тусламж үзүүлэх ажлыг манлайлан гүйцэтгэсэн.
Түүхийн бидэнд өгсөн гурав дахь сэхээрэл бол бид өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд тууштай байх ёстой. 1960-аад оны сүүлээс 1970-аад оны эхэн үе хүртэл Хятад-Зөвлөлтийн харилцаа эрс муудаж, улмаар Хятад-Монголын харилцаа гүн гүнзгий уналтанд орж, хамгийн хүнд үедээ албан харилцаа бараг бүрэн тасарсан байдаг. Энэ нь Хятад, Монголын найрамдалт харилцаанд оролцож буй хүмүүсийг гунигтай байдалд оруулснаас гадна хоёр тал маш хүнд төлөөсийг төлсөн, хоёр орны ард түмний язгуур эрх ашгийг мөн хохироож байсан. Сонор сэрэмжтэй байх ёстой зүйл нь Өдгөө хүртэл зарим улс орнууд хүйтэн дайны сэтгэлгээг сэргээж, бүлэг улс төр хийж, хаалттай "жижиг тойрог" байгуулж, бүс нутгийн улс орнуудын хооронд хагарал үүсгэсээр байна. Энэ нь бүс нутгийн энх тайван болон хөгжилд хортой бөгөөд огт үр ашиггүй билээ. Бид түүхээс сургамж авч, үзэл суртлын сөргөлдөөн, бүлэглэлийн сөргөлдөөнийг тууштай эсэргүүцэж, өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд хоёр орны харилцаанд хөндлөнгөөс оролцохыг зогсоож тогтвортой хөгжих ёстой.

Хятад, Монголын харилцааны ирээдүйд чиглэж би дараах гурван саналыг дэвшүүлэх гэж байна.
Нэгдүгээрт, бид хувь заяаны хамтын нийгэмлэгийн ухамсрыг бэхжүүлэх ёстой. Монголын зүйр цэцэн үг хэлэхдээ, айл хүний амь нэг, саахалтын хүний санаа нэг. Хоёр орны төрийн тэргүүн нар энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий хоёр улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө хамтран ажиллахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоо нь хоёр улсын харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон. Хятад улс Монгол Улстай хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдамжийн дагуу харилцан ойлголцож, хоёр улсын язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан ойлголцон дэмжиж, стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, үр дүнд хүрэхэд бэлэн байна. Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг аль болох хурдан байгуулж, түүхэн үсрэлт хийхэд бэлэн байна .
Хоёрдугаарт, "Бүс ба зам"-ын хамтарсан бүтээн байгуулалтыг өндөр чанартай байгуулах ажлыг гүнзгийрүүлэх ёстой. Монгол Улс бол "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах чухал түнш. Сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр улс хөгжлийн стратегаа гүнзгийрүүлэн боловсруулж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэцийн холболт, иргэдийн амьжиргааг дэмжих төсөл болон бусад чиглэлийн хамтын ажиллагаа таатай үр дүнд хүрсэн. Хоёр улсын худалдааны хэмжээ 2013 онд 6 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд ойролцоогоор 17 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улс анхны интерактив гүүрэн гарц, анхны хурдны зам, анхны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орчин үеийн хөгжлийн төв, дэвшилтэт бохир ус цэвэрлэх байгууламж, хамгийн том гэр хороолол шинэчилсэн хотхон байгуулах төслийг тогтвортой хэрэгжүүлсэн. Цаашид Хятадын тал Монголын хэрэгцээ, хүсэлтийг харгалзан, хоёр улсын "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны чанар, шинэчлэлийг ахиулах, гурван хэмжээст харилцах холбооны сүлжээ байгуулах, ногоон хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг дэмжих зэрэг салбарт шинэ хөгжлийн цэгүүдийг бий болгох, хөгжлийн шинэ боломжуудыг хуваалцахад бэлэн байна.
Гуравдугаарт, хоёр орон болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах ёстой. Энэ жил мөн “энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим” нийтлэгдсний 70 жилийн ой тохиож байна. Энэхүү зарчим нь хүчирхэг нэг нь сул дорой нэгнээ олзлох буюу Jungle Rule хуулиас татгалзаж, хөгжиж буй орнуудын эрх, ашиг сонирхлыг үр дүнтэй хамгаалах аргыг өв уламжлан авч түгээн дэлгэрүүлэх ёстой. Одоогийн байдлаар зарим улс орнууд дунд зай пуужингийн системийг өөрийн бүс нутагт байрлуулсан нь, бүс нутгийн улс орнуудын дунд ноёрхол тогтоох зэвсэг болгон ашиглаж, бүс нутгийн үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж байна. Хятад улс Монгол Улстай “энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим”-ыг баяжуулан хөгжүүлж, стратегийн бие даасан байдлаа бэхжүүлж, ноёрхогч зан үйлийг эсэргүүцэж, “харилцан зөвшилцөж, хамтын хувь нэмэр оруулж, хамтын ашиг хүртэх” нь аюулгүй Азийн тивийг бүтээх зам, хоёр орны энх тайван, аюулгүй байдлыг тууштай хамгаалах, улс орнууд, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаалахад бэлэн байна. Хоёр улсын хуурай замын цэргийн арми хооронд үргэлжилж буй анхны баталионы түвшний хамтарсан сургалт амжилтад хүсч, хоёр улсын цэргийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд эерэг энерги бэлэглэхийг хүсэн ерөөе.
Эрхэм зочид оо, 70 жилийн тэртээ 13 Монгол залуус тэмээ, үхэр тэргээр хөглөгдсөн эртний торгоны замаар урагш явахдаа энэхүү замыг өдгөө Хятад болон Монголын ард түмэн ур ухаанаа зарцуулж, хөлс хүчээ урсган хамтын ажиллагаа, хөгжлийн өргөн уудам замыг гаргасан гэж төсөөлөөгүй байх. Түүхэн шинэ гарааны цэг дээр, дипломат харилцаа тогтоосны анхны зорилгыг баримталж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцүүлэхийн төлөө Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахыг зорилго болгож, "Бүс ба Зам"-ын талбарыг ашиглаж, хоёр орны харилцааг цаг үетэйгээ уялдуулан хөгжүүлж ард түмэнд сайн сайхан ирээдүйг бий болгох болно!
Анхаарал тавьсанд баярлалаа!
Эх сурвалж: Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам