Өмгөөлөгч Г.Батбаяр сураггүй алга болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж, цагдаагийн байгууллагаас хайж байгаа гэдгийг мэдээллээд байсан билээ. Тэгвэл түүнийг нас барсан байдалтайгаар олжээ.Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өчигдөр өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан байна.Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.