Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Өсвөр насныхны архи, тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг ДЭМБ анхааруулжээ

Өсвөр насныхны архи, тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг ДЭМБ анхааруулжээ
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 25
Өсвөр насныхны дунд архи, цахим тамхины хэрэглээ өргөн тархаж байгаа нь сэтгэл түгшээж байгаа талаар  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Европ дахь салбараас гаргасан тайланд анхааруулжээ.
Европ, Төв Ази, Канадын 11, 13, 15 насны 280 мянган  залуучуудын дунд явуулсан судалгааны мэдээлэлд үндэслэн ДЭМБ-аас залуучуудын дунд мансууруулах бодисын хэрэглээний талаарх дүр зургийг гаргажээ.  Тус тайланд 15 настай хүүхдүүдийн 57 хувь нь дор хаяж нэг удаа согтууруулах ундаа хэрэглэж байсан бол охидын хувьд 59 хувь, хөвгүүдийн 56 хувь нь архи уусан байна.
ДЭМБ-аас нийт архины хэрэглээ хөвгүүдийн хувьд буурч, охидын хувьд нэмэгдсэн гэж тэмдэглэжээ. "Эдгээр дүгнэлт нь хүүхэд, залуучуудыг архины хор уршгаас хамгаалах бодлогын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байгааг харуулж байна" гэдгийг ДЭМБ онцолжээ.
Нэмж дурдахад өсвөр насныхны есөн хувь нь дор хаяж хоёр удаа их хэмжээний согтолттой байж үзсэн гэж хариулжээ. ДЭМБ энэ үзүүлэлт 13 настай хүүхдүүдийн дунд таван хувь байсан бол 15 настай хүүхдүүдийн дунд 20 хувь болж өссөн нь залуучуудын дунд архи хэтрүүлэн хэрэглэх хандлага нэмэгдэж байгааг харуулж байна гэв. Уг тайланд өсвөр насныхны дунд цахим тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг мөн онцолсон байна. 15 настай хүүхдүүдийн 32 орчим хувь нь цахим тамхи хэрэглэж байсан бол 20 хувь нь сүүлийн 30 хоногт тамхи татсан гэж мэдэгджээ.
 ДЭМБ-ын Европ дахь бүсийн захирал Ханс Клюге мэдэгдэлдээ "Европын бүс нутаг болон бусад орнуудад хүүхдүүдийн дунд хортой бодисыг өргөнөөр хэрэглэх нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна" гэжээ. "Өсвөр насандаа өндөр эрсдэлтэй зан үйлийг хийх нь насанд хүрэгчдийн зан үйлийг төлөвшүүлж, бага насандаа мансууруулах бодис хэрэглэх нь донтох эрсдлийг нэмэгдүүлнэ" гэж тайланд дурджээ.  
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн