Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

Нийтийн тээврийн шинэ үеийг эхлүүлэв

Нийтийн тээврийн шинэ үеийг эхлүүлэв
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 5
Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан нар Францаас Монгол Улсад суух Элчин сайдын хамтаар Яармагийн дэнжинд хүрз хатгав.  Энэ нь нийслэлийн нийтийн тээвэрт шинэ төрлийн хэрэгсэл нэвтрүүлэх ажлын эхлэх цэг гэдгийг Францын Элчин сайд Сэбастиен Сүрүн онцолсон. Элчин сайд Сэбастиен Сүрүн уг бүтээн байгуулалтыг дүүжин замын тээврийн шугамын гол төлөөлөл ПОМА групп хариуцан ажиллаж буйг бахархалтайгаар зарласан.  Учир нь дэлхийд дүүжин замын угсралтаараа толгой цохьдог “Пома” групп нь салбартаа 80 жилийн туршлагатай компани аж. Нийт 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулсан гэдэг танилцуулга явж байна. 
Тэгвэл гүйцэтгэгч компанийн зүгээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн  хүртээмжийг нэмэгдүүлэх дүүжин замын тээврийн шугамаар Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбоно гэдэг зургаа танилцуулсан. Яармагаас I хороолол хүрэх   4.2 км урттай дүүжин замын тээврийн шугамыг 19 тулгуур баганатай барьж ашиглалтад оруулна. Шугамын хувьд хамгийн сүүлийн үеийн тоноглол бүхий, эрчим хүчний хэмнэлттэй. Кабин нь 10 хүний багтаамжтай бөгөөд -50 хэмийн хүйтэнд тэсвэртэй байдлаар шийднэ гэв. Тус компани ОХУ-ын хүйтэн  хотуудад ч  дүүжин замын тээвэр байгуулжээ. Ингэснээр дүүжин замын тээвэр цас, мөстэй ч ажилладаг гэдгийг баталсан байна. Тиймээс дүүжин замын тээвэр дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай орчинд ч тасралтгүй ажиллана гэдэг баталгаа гаргаж буйгаа хэлнэ билээ. Тэдний тооцоолсноор Яармагаас I хороолол хүрэх дүүжин замын тээврийн шугам 2025 оны эхний хагаст нээлтээ боломжтой аж.   
Дүүжин замын тээвэр  дунджаас 10 дахин илүү салхины хурдыг  тэсвэрлэнэ
Манайхны болгоомжилж буй зүйл бол агаарт өндөрт өлгөгдөх дүүжин тээвэр эрс тэс уур амьсгалтай Монголын орны уур амьсгалыг тэсвэрлэх эсэх юм. Манайхан монголчилж ойлгохдоо, дүүжлэгдээд явж байгаа зүйл салхинд хийсэж таарна гэх таамаг дэвшүүлээд байгаа. Харин франц инженерүүдийн хэлж буйгаар “Улаанбаатар өөрөө дүүжин тээврийг үйлчилгээ нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой хот. Хүйтэн цаг агаартай, салхитай, уулархаг бүс нутаг ч дүүжин тээвэр явахад бэрхшээл тулгарахгүй” гэв. Тэдний хийсэн судалгаагаар Улаанбаатар хот дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн тул салхины хурд харьцангуй бага байдаг. Жилийн дундаж хурд 2.7 метр/секунд байдаг. Монгол Улсын хэмжээнд салхины дундаж хурд 9 метр/секунд болж өсдөг. Энэ нь тал хээрийн бүсийн элбэгтэй холбоотой. Гэтэл Ub cable car 20 метр/секунд хүртэл салхийг тэсвэрлэх чадалтай юм байна. Мөн барьж байгуулж дууссаны дараа багадаа 3 сар тохируулга явагдаж, туршилтаар эргэлдүүлнэ. Тэгж аюулгүй гэдэг нь бүрэн баталгаажсаны дараа хүн тээвэрлэж эхлэх гэнэ. 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн