БНСУ-д төрөлт буурч байгаагийн хамгийн том шалтгааныг хүүхэд өсгөн хүмүүжүүлэх санхүүгийн дарамттай холбоотой гэж төрийн мэдлийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд онцолжээ.
Судалгаанд оролцогчид хүүхдүүдээ өсгөж буй эцэг эхчүүдийн эдийн засгийн ачааллыг төр хуваалцаж, зохих хэмжээгээр орон сууцаар хангах үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна. Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны хяналтад байдаг Солонгосын Хүн амын эрүүл мэнд, халамжийн нийгэмлэг (KoPHWA) 2023 оны аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын 13-ны хооронд 20-44 насны 2000 хүнээс авсан судалгааныхаа дүнг нийтэлжээ.
Солонгосын статистикийн мэдээлснээр 2023 оны дөрөвдүгээр улиралд төрөлт 0.65 0.65 болж жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсантай холбоотойгоор уг судалгааг явуулсан байна. Гэр бүлийн байдлаас үл хамааран судалгаанд оролцогчдын 96 хувь нь хүүхэд өсгөн хүмүүжүүлэх зардал өндөр байгааг онцолсон байна. Тэдний 69 хувь нь гэр бүлийн байдлаас үл хамааран холбогдох зардлыг төр хариуцах ёстой гэж үзсэн бол 20.3 хувь нь ажил олгогчдыг ачааг хуваалцах хэрэгтэй гэж үзсэн байна. Ганц бие эмэгтэйчүүдийн 21.3 хувь, ганц бие эрчүүдийн 13.7 хувь нь хүүхэдтэй болох хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.
Бээжинд төвтэй Хүн амын судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар Солонгост 18 нас хүртлэх хүүхдийн тэтгэмжийн нийт зардал нэг хүнд ногдох ДНБ-ээс 7.79 дахин их байгаа аж. 2021 онд нэг хүнд ногдох ДНБ 34,983 ам.доллар болсон байна. Сөүлийн Жунгнан дүүрэгт амьдардаг хоёр настай охины ээж Ким Сан Хи хоёр дахь хүүхэдтэй болох талаар заримдаа боддог ч энэ нь түүний хувьд “үлгэр” аж. "Би заримдаа охиноо дүүтэй болвол зүгээр гэж боддог ч нөхөр бид хоёр нэг хүүхэд өсгөхөд л эдийн засгийн дарамтыг хангалттай мэдэрсэн" гэжээ.