Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Зөвхөн танд зориулсан нумтай улавч хэвлэх AI төхөөрөмжийг танилцуулна

Зөвхөн танд зориулсан нумтай улавч хэвлэх AI төхөөрөмжийг танилцуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 4 сарын 4

“TREX LAB” төхөөрөмж юу хийдэг вэ
-“TREX LAB” төхөөрөмж нь хүний тэнцвэрийг хангадаг тулгуур эрхтэн болох хөлийн уланд дүн шинжилгээ хийж оношлох зориулалттай хиймэл оюун ухаан бүхий хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт төхөөрөмж юм. Ингэснээр эрүүл мэндийн хувьд ямар эрсдэл үүсэж болохыг тодорхойлох бөгөөд зөвхөн тухайн хүний хөлийн онцлогт тааруулан нумтай улавч хэвлэх юм.
“TREX LAB” төхөөрөмжтэй хэрхэн танилцах вэ
-“Trex Pro Hiking” брэнд шинэ загварын гутлын технологи, “TREX LAB” эмчилгээний улавч хэвлэх төхөөрөмжийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-нд Шангрила моллын нэг давхарт танилцуулах бөгөөд энэ үеэр хөлийн уланд үнэ төлбөргүй шинжилгээ хийх юм байна. Мөн энэ үеэр “Trex Pro” брэндийн хавар, намрын цоо шинэ гутлын загваруудтай танилцахын хажуугаар дээрх шинэ үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
Хөлийн улаа шинжлүүлээд хариугаа хэрхэн авах вэ
-Гаргасан оношийг таны цахим шуудан эсвэл гар утас уруу шууд илгээх бөгөөд Та өөрийн хөлийн улны эрүүл мэндийн талаарх мэдээллийг бүрэн авах болно.
Нумтай улавч нь улны дотор тал, хөлийн нумыг дэмжих, буруу гишгэлтийг засаж, биеийн тэгш хэмийг хэвийн шугамд сэргээж өгдөг

Буруу гишгэх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ
-Хэрвээ буруу гишгэлттэй бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, бие бүхэлдээ аль нэг тал руугаа хазайлттай болно. Ингэснээр булчин чангарч, хуян хурж бүтэн нойртой амарч чадахгүй байх, нуруу өвдөх, цаашлаад үе мөчинд сөргөөр нөлөөлөх, гадна болон дотор ахилесийн шөрмөс үрэвсэж, алхаж явахад зовуурьтай болох зэрэг эрсдэл үүсгэдэг.
Яагаад нумтай улавч гэж
-Нумтай улавч буюу “TREX LAB” эмчилгээний улавчийг хэрэглэснээр зөв гишгэлттэй болж, эрүүл мэнд сайжирч, тав тухтай байна. Нумтай улавч нь улны дотор тал, хөлийн нумыг дэмжих, буруу гишгэлтийг засаж, биеийн тэгш хэмийг хэвийн шугамд сэргээж өгдгөөрөө давуу талтай. Торон даавуу, 3 мм-ийн зузаан зөөлөн, чийг татуулахгүй, мөөгөнцөр бактерийн эсрэг үйлчилгээтэй, буруу гишгүүлэхийн эсрэг динамик дэмжлэгтэй байдал нь “TREX LAB” эмчилгээний улавчийг сонгох шалтгаан юм.
“TREX LAB” эмчилгээний улавч хэвлэх төхөөрөмжийг танилцуулах өдөрлөг болно
-“Trex Pro Hiking” брэнд шинэ загварын гутлын технологи, “TREX LAB” эмчилгээний улавч хэвлэх төхөөрөмжийг танилцуулах өдөрлөг дөрөвдүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Shangri-la Mall-ын 1-р давхарт “Trex pro booth”-д болно. Ирсэн хүн бүр үнэгүй хөлийн улаа шинжлүүлэх боломжтой.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн