Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Дэлхийн улс орнууд электрон тамхины ингэж зохицуулдаг

Дэлхийн улс орнууд электрон тамхины ингэж зохицуулдаг
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 12
ДЭМБ Засгийн газруудад хандан вапе гэж нэрлэгддэг электрон тамхийг хориглохыг уриалсан. Энэ нь зарим томоохон тамхины компаниудад асуудал үүсгэж болзошгүй юм. “British American Tobacco” (BATS.L) 2035 он гэхэд орлогынхоо 50 хувийг "шатдаггүй" бүтээгдэхүүнээс бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
ДЭМБ-ын мэдээлснээр 2023 оны долдугаар сараас эхлэн Бразил, Энэтхэг, Иран, Тайланд зэрэг дэлхийн 34 оронд  электрон тамхийг татахыг хориглосон байна. Мөн 74 улс, тэр дундаа Африкийн ихэнх орнуудаас гадна Пакистан, Колумб, Монгол зэрэг улсууд электрон тамхины хэрэглээг огт зохицуулаагүй байна. Бусад улс орнууд, тэр дундаа АНУ, Хятад уг тамхийг татахыг зөвшөөрдөг ч хэрэглээг нь зохицуулдаг. Тухайлбал,
АВСТРАЛИ
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Австрали руу нэг удаагийн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Гуравдугаар сараас Эмчилгээний барааны удирдлагын газраас "эмчилгээний" гэж зөвшөөрөөгүй аливаа төрлийн вапийг импортлохыг хориглосон. Мөн ирэх онд дотооддоо үйлдвэрлэх, эмчилгээний бус цахим тамхи нийлүүлэхийг хориглох хуулийн төслийг өргөн барихаар төлөвлөж байна.
ХЯТАД
Дэлхийн хамгийн том цахим тамхи үйлдвэрлэгч 2021 онд дотоодын хэрэглээнд хяналт тавих хуулийн төслийг өргөн барьсан  бөгөөд тус улс 2022 оноос үйлдвэрлэл, импорт, бөөний худалдаанд татвар ногдуулдаг болсон.
ЕХ БА ГИШҮҮД
Европын Комисс элетрон тамхины зохицуулалтын стандартыг тогтоосон. Үндэсний Засгийн газрууд вапийн ашиглалтыг зохицуулах хууль тогтоомжийг танилцуулсан. Францад 18-аас доош насны хүмүүс вапе худалдан авах боломжгүй бөгөөд зарим олон нийтийн газар, тэр дундаа их сургууль, нийтийн тээвэрт хэрэглэхийг хориглодог.
Итали улс 2023 онд олон нийтийн газар цахим тамхи хэрэглэхийг хориглосон шийдвэрээ цуцалсан. Гэхдээ сургуулийн дотор болон ойр орчимд нь хэрэглэхийг хориглосон хэвээр байна.
ЯПОН
Никотин агуулсан электрон тамхи нь Японы хуулийн дагуу эмийн бүтээгдэхүүнд тооцогддог. Алийг нь ч ашиглахыг зөвшөөрөөгүй байна.
Орос
Насанд хүрээгүй хүмүүс электрон тамхи худалдаж авах боломжгүй. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газар электрон тамхины хоригийг цуцалсан гэж мэдээлж байсан.
Турк
Зөвхөн бага хэмжээгээр импортлохыг зөвшөөрдөг бөгөөд үйлдвэрлэхийг хориглодог тул электрон тамхи зарахыг  хориглосон. Гэсэн хэдий ч электрон тамхины хэрэглээ өргөн тархсан.
Их Британи
Сүүлийн гурван жилийн хугацаанд тамхи татдаг хүүхдийн тоо гурав дахин өссөний дараа Засгийн газар нэгдүгээр сарын сүүлээр нэг удаагийн тамхи татахыг хориглож, цахим тамхины амт, сав баглаа боодлыг зохицуулах хуулийг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн.
АНУ
Никотиныг орлуулах дэлхийн хамгийн том зах зээлд электрон тамхи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хууль ёсны дагуу борлуулахын тулд АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас зөвшөөрөл авах ёстой. FDA нь өргөдөл гаргахдаа хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үздэг.
Эх сурвалж: Reuters.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн