Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Говь ХК-ийг Б.Амарсайхан удирдана

Говь  ХК-ийг  Б.Амарсайхан удирдана
Нийтэлсэн 2024 оны 3 сарын 4
Говь ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Амарсайханыг томилжээ.
Б.Амарсайхан нь Таванбогд группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү бөгөөд Их Британи улсын Вестминистерийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага ба энтрепренершип мэргэжлээр төгссөн юм байна.
Тэрээр өмнө нь Говь ХК-ийн гадаад дахь салбар нэгжийн гүйцэтгэх захирал, Таванбогд Трейд ХХК-д Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирал, Говь ХК-д Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан аж.
Говь ХК нь 43 дахь жилдээ ажиллаж байгаа Монголын ууган үйлдвэрүүдийн нэг билээ. Говь ХК нь нийт 24,123 хувь эзэмшигчтэй бөгөөд Таванбогд Трейд давуу эрхтэйгээр 51.29 хувийг эзэмшдэг юм.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн