Open iToim app
Соёл, урлаг | 1 мин уншина

Б.Бат-Энэрэл: Надад СТА цол тэмдэг хүнддэх байх. Хэрэгтэй хүнд нь өгнө үү

Б.Бат-Энэрэл: Надад СТА 
цол тэмдэг хүнддэх байх. Хэрэгтэй хүнд нь өгнө үү
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 18
Монгол Улсын Ардын Жүжигчин С.Батсүхтэй хамтран уран бүтээл туурвиж, өдгөө өөрийн бие даасан тоглолтыг хүртэл хийгээд буй бяцхан дуучин Б.Бат-Энэрэлд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол олгохоор болоод байгаа билээ. Тэгвэл Б.Бат-Энэрэл Соёлын яамнаас олгож буй уг цол тэмдгээс татгалзжээ.
Тэрээр, миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог 100-аад хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл, дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтод цаг зав, сэтгэл зүрхээ зориулж чадахаараа оролцож ирсэн.
Багштайгаа хамтарсан олон тоглолт хийж, олон аймаг, сум, Солонгос, Америк улсуудаар тоглолт хийсэн. Улсаа төлөөлж Хятад, Орос улсад зохион байгуулагдсан фестивалд уригдан оролцсон зэргийг  минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх  байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн