Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Евро-5 ангиллын АИ92 автобензиний үнэ 400 төгрөгөөр буурчээ

Евро-5 ангиллын АИ92 автобензиний үнэ 400 төгрөгөөр буурчээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 5
Манай улсад АИ-92 автобензин Евро-2 /2390₮/ болон Евро-5 /2940₮/ гэсэн хоёр ангилалтай худалдаалагддаг ба шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс дээрх хоёр стандартын автобензинийн үнийн зөрүүг багасгаж, иргэдийг чанартай, хямд үнэтэй шатахуунаар хангахыг зорьж ажилласны дүнд Шунхлай компани Евро-5 ангиллын АИ-92 бензиний үнийг 400₮-өөр бууруулж 2540₮-өөр борлуулж эхэллээ. Цаашид бусад ААН-үүдийн борлуулж буй энэ төрлийн шатахууны үнийг бууруулах боломжийн талаар судалж байна.
Дизель түлшний тухайд, нөөц, нийлүүлэлт хэвийн байгаа ба үнэ дэлхийн зах зээл дээрх ханшийн хэлбэлзлийг дагаад буурч байна. Тухайлбал, уул уурхайд өргөн хэрэглэгддэг Евро-5 ангиллын дизель түлш литр тутамдаа 1200 төгрөгөөр буураад байна.

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн