Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

"UB Eats"-ийн хоол хүргэлт илүү хурдан болно

"UB Eats"-ийн хоол хүргэлт илүү хурдан болно
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2024 оны 2 сарын 5
UB Eats 300 ширхэг хоол хүргэлтийн мопит зах зээлд нэвтрүүлнэ
UB Eats хоол хүргэлтийн үйлчилгээгээ үзүүлээд нэг жилийн хугацааг үдсэн байна. UB Eats-ийн тухайд нэлээд онцлогтой бизнесээ эхлүүлсэн. Ямар онцлогтой вэ гэхээр Монголын анхны үүлэн гал тогоо буюу олон улсын нэршлээр бол cloud kitchen-г бий болгосон. Өөрөөр хэлбэл, тэд зөвхөн хүргэлтэд зориулсан хоолыг гаргадаг үйлчилгээг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн гэж ойлгож болно.
Тэгвэл UB Eats ХХК нэг жилийхээ ойн дээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хэрэглэгч та бүхний хоолыг халуунаар нь түргэн шуурхай хүргэх зорилгоор Энэтхэгийн алдарт TVS Motors компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
undefined
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сараас 300 ширхэг зөвхөн хоол хүргэлтийн мопед зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Үүнээс гадна нийт 300 ажлын байрыг бий болгож хоол хүргэлтийн салбарыг нэгдсэн зохион байгуулалттай дараагийн шатанд гаргахаар зорин ажиллаж байна.
undefined
TVS Мотор нь Ойрхи Дорнод, Африк, Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Латин, Төв Америк гээд дэлхийн 80 гаруй оронд экспортолдог Энэтхэгийн хоёр дахь том хоёр дугуйт үйлдвэрлэгч юм. Их Британийн Norton Motocycles (мотоцикл), Щвейцарын Swiss E-Mobility Group болон EGO Movement (цахилгаан дугуй) зэрэг нэр хүндтэй томоохон компаниудыг өөртөө нэгтгэсэн дэлхийн шилдэг хоёр дугуйт үйлдвэрлэгч компани.
ТВС Мотор компани нь үйл ажиллагаагаа явуулж буй 80 гаруй оронд хэрэглэгчдэдээ хамгийн шилдгийг хүргэхийг хичээдэг. Итгэлцэл, үнэ цэн, үйлчилгээний 100 жилийн өв уламжлалдаа тулгуурлан шинэлэг, тогтвортой үйл явцаар дамжуулан олон улсын хэмжээнд хамгийн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа бахархдаг. Саруха монлог ХХК нь 2023 оноос эхлэн TVS Мотор компанийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.
TVS XL100 загвар нь Энэтхэг улсдаа хамгийн их борлуулалттай загвар бөгөөд унахад хялбар, тав тухтай, туулах чадвар өндөр, хамгийн гол нь хэрэглээний хамгийн бага зардалтайгаараа олны талархлыг хүлээдэг загвар юм. 2024 оны загварт хөдөлгүүр болон аюулгүй байдлыг хангасан технологиудад сайжруулалт хийсэн нь хэрэглэгчдийн зүгээс эрэлтийг бий болгоод байгаа юм. Энэхүү загвар нь их хотын завгүй хөл хөдөлгөөн дунд таны ажлыг хамгийн бага зардлаар хамгийн өндөр бүтээмжийг бий болгоно.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн