“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл компанийн гүйцэтгэх удирдлагын ажил үүргийг тасалдуулахгүй байх зарчмын дагуу өнөөдөр /2024-01-02/ Төлөөлөн удирдах зөвлөлөөс Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Цогтбаярыг томиллоо.
Тэрээр 2023 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.