1992-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал, 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.