Open iToim app
Улс төрийн намууд | 3 мин уншина

Ардчилсан намын АЗХ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорчээ

Ардчилсан намын АЗХ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорчээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 10
Ардчилсан намын дотоод сунгаан амжилттай болж өндөрлөлөө. Нийт 22 нэгжид сонгууль болж 14 аймаг 8 дүүргийн удирдлагын өөрчлөгдөн байгуулагдсан байна. Удаан хугацааны хагарлын дараа ийнхүү шинэ баг бүрдэж байгаа нь ардчилсан намын хувьд урагшаа нэг алхам алхаж буй үйл явдал боллоо. Одоо нийслэлийн намын дарга болон генсек сонгох гэсэн үндсэн 2 үйл явдал хэрхэн  шийдвэрлэгдэх нь улс төрийн хүрээнийхний хувьд сонирхол татсаар байна. 
Үүний сацуу дараагийн нэгэн томоохон сонгууль яах аргагүй АЗХ буюу Ардчилсан залуучуудын холбооны ээлжит сунгаан юм. Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны хурал нэлээдгүй өрсөлдөөнтэй болсон нь залуучуудын холбооны хурлын өнгийг тодорхойлсон гэж хэлж болно. 
Монгол улсын сонгуулийн насны иргэдийн 51 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Энэ утгаараа намын дэргэдэх залуучуудын байгууллагын үйл ажиллагаа нь ирэх сонгуулын үр дүнд бодитоор нөлөөлнө. Үүнийг ч олон улсын болон дотоодын улс төрийн судалгааны үр дүнгүүд харуулж байгаа билээ. Ардчилсан намын даргын залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөр 90 оны залуучуудын төлөөлөл, улс төр судлаач, комедиан Н.Амаржин томилогдсон нь Ардчилсан нам залуучуудад үүд хаалга нээж, хүний нөөцийн бодлого дээрээ анхаарч байгаа илтгэн харуулсан. 
Энэ удаагийн сонгуульд өмнөх жилүүдээс харьцангүй олон нэр дэвшигч өрсөлдөх төлөвтэй байна.  Ардчилсан залуучуудын холбооны хуралд олон нэр дэвшигч нар горилж байгаа тухай эх сурвалж мэдээлж буйгаар хэд хэдэн залуучууд нэр дэвшихээ илэрхийлээд байгаа гэнэ.  
Ардчилсан намын 90 ээд оны төлөөлөл хэд хэдэн нэр дэвшигч нар өрсөлдөн гэдгээ илэрхийлээд байгаа аж. Тодруулбал,  “Эрх чөлөөг эрхэмлэнэ” уриатай  Опен (Open) клубын ерөнхий зохицуулагч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх Б.Батзаяа АЗХ-д нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн  “Од клуб”-ээс Атмор ХХК ТУЗ дарга , АН-ын дэргэдэх залуучуудын бизнес зөвлөлийн С.Цэнгүүн,  Эдийн засагч, Хүний эрхийн активист, улс төр судлаач Г.Дэлгэрмаа нар залуучуудын байгууллагын удирдлагад нэр дэвших тухай яригдаж эхэлсэн байна. Ардчилсан намын дотоод эв нэгдэл, шинэчлэгдэж буй дүр зураг олон залуучуудын АН-ыг сонгох шалтгаан болсоор байна.
Мөн хууччуулаас  МОАХ-аас Б.Ган-Очир тэрээр Н.Алтанхуяг сайдын зөвлөхөөр ажиллаж байсан, мөн АН намын ХЭГ буюу Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүнчлэн Морьтон клубын М.Амгаланбаатар нэр дэвших аж. Тэрээр сүүлийн 8 жилийн хугацаанд АЗХ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан, залуучуудын байгууллагад сүүлийн 10 гаруй жилээ зориулж буй нэр дэвшигч билээ. Тэгвэл Н.Болдбаатарыг “Шонхор” фракц зүтгүүлж буй. Нам нь талцаж хуваагдаж явах үед С.Эрдэнэ талаас АЗХ-ны тэргүүнээр сонгогдож байсан. Хэдийгээр түүнийг нэр дэвшин гэсэн яриа байсан боловч тэрээр Баянгол дүүргийн намын даргын сонгуульд ялалт байгуулж, дүүргийн намаа удирдаж орох тул залуучуудын асуудалд оролцохгүй дараагийн том улс төрийн нүүдлээ хийх байх гэсэн таамаг байна. Өөр нэгэн өрсөлдөх магадлалтай нэр дэвшигчээр Нийслэлийн ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Э.Өлзийбаяр нэрлэгдээд байгаа аж.
Ямартай ч Ардчилсан залуучуудын холбооны хурал тун удахгүй болох нь тодорхой болоод байгаа. Энэ удаагийн АЗХ-ийн хурал сонгуулийн өмнөхөн болж байгаа гэдгээрээ онцлогтой, учир нь сонгогдсон тэргүүн өөрийн багыг бүрдүүлж, АН ялалтын төлөө залуучуудаа төлөөлөн ажиллах юм.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн