Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын орлогч нараа томилжээ. Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар сонгогдохдоо удирдлагын багийг өөрчилж, шинэ багтай ажиллана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэрээр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан З.Төмөртөмөөг чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргаар ажиллаж байсан О.Номинчимэгийг томилсон байна.
Тэрээр хуульч мэргэжилтэй, Колумб болон Нью Йоркийн хуулийн сургуулийг дүүргэсэн, англи, япон хэлтэй юм байна.
Колумбийн Хуулийн сургууль, Нью Йорк хот.
LL.M, 2015, Harlan Fiske Stone Scholar .
Токиогийн Их сургууль, Токио, хууль зүйн магистр.
Токиогийн Их Сургууль, Хуулийн тэнхим, эрх зүйч.
2022 оноос: Улсын Их Хурлын даргын зөвлөх.
2021-2022 он: Улсын Их Хурлын Тамгын газар, Тэргүүн дэд дарга.
2019-2021 он: Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН, захирал.
2011-2016 он: Хоган Ловеллс Монголий ХХН, ахлах хуульч.
2010-2011 он: Мицубиши корпораци, Улаанбаатар оффис, хуулийн зөвлөх.