Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

Киоск  машинаар авто тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх боломжтой боллоо

Киоск  машинаар авто тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэх боломжтой боллоо
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 18
Киоск  машин дээр авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
ТҮЦ машинуудыг Улаанбаатарт 10 газар байрлуулсан бөгөөд цаашдаа 125 Төрийн үйлчилгээний хурдан цэг байгаа аж. Тиймээс дээрх цэгүүдээр дамжуулан авто машины гэрчилгээг шилжүүлэх боломжтой юм байна.
undefined

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал: Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах хүсэлтэй байгаа учраас өнөөдөр эхний байдлаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний шилжилт хөдөлгөөн хийж байна. Цаашдаа хурдан цэгийн операторууд бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
Мөн И-Монголиагаар бизнесийн зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлыг хийж байна. Ялангуяа худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлүүдийг дандаа онлайнаар авна. Харин төрийн байгууллагууд хандлагаа өөрчлөх ёстой. Өөрийн биеэр ирснийг нь түрүүлж шийддэг, онлайнаар ирснийг нь хожуу шийддэг байгаад байвал хэн ч онлайнаар үйлчилгээ авахгүй. Энэ үйлчилгээнүүдийг цахимжуулахад цахимаар гэрээ хийх шаардлага үүсч байгаа. Үүнд тоон гарын үсэг шаардлагатай. Дөрвөн оронтой тоо эрсдэлтэй юм байна. Тиймээс тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай байна. Технологийн шийдэл төвлөрөл, түгжрэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна.
undefined

Хурдан цэгийн оператор дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлж болно. И-Монголиа дээр нотариатын гэрээ байршсан байдаг. И-Монголиа аппликейшнаар дамжуулан нотариатын гэрээгээ татаж аваад, тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж болно.

 
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн